English Mongolian

Нүүр хуудас  |  Мэдээ  |  Сайтын агуулга  |  Холбоо барих

 





 
 
Бүх рекламнуудыг үзэх
 

Анхаар! Энэхүү тоног төхөөрөмжийн талаар энд байгаагаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй ба бид бизнес эрхлэгчдэд шинэ санаа, үйлдвэрлэлээ өргөтгөх сэдэл өгөх ашгийн бус зорилгоор энд оруулсан болно.


Төхөөрөмжийн нэр: Тахианы Аж ахуйн тоног төхөөрөмж
Төхөөрөмжийн төрөл: Хөдөө аж ахуй, газар тариалан
Үнэ:
Үйлдвэрлэсэн улс:
Үйлдвэрлэсэн компани:
Үйлдвэрлэсэн он:
 
Товч тайлбар:

Тахианы Аж ахуйн тоног төхөөрөмж

Манай улсад хөгжиж байгаа туслах аж ахуйнуудаас тахианы аж ахуй нь хамгийн их үр өгөөжтэй аж ахуйн нэг юм. Тахианы аж ахуй бол ашиг орлого арвинтай бизнес.
Хүн төрөлхтөн одоогоос таван мянган жилийн тэртээгээс тахиаг гэрийн тэжээвэр болгож, мах, өндөгний чиглэлээр өсгөжээ. Эдүгээ дэлхийд 12 тэрбум гаруй тахиа бий. Эдгээр нь мах, өндөгний гэсэн хоёр чиглэлээр үржсэн хэвээр. Тахианы мах, өндөг орон бүрийн иргэдийн дуртай хоол. Уураг, амин дэмээр баялаг хүнсний жагсаалтыг тахианы мах, өндөг тэргүүлдэг болохоор тэр.
Мах нь хүнийг таргалуулахгүй сайн талтай. Харин өндгийг нь жаахан өөлөх юм бол холестерин гэдэг тосорхог бодис ахиу агуулдаг.
Богино хугацаанд арвин ашиг шим авахын тулд тахианы аж ахуйг эрчимжүүлдэг. Эрчимжсэн аж ахуй улсын хэмжээнд хуруу дарам цөөхөн. Хуучин Шувуун фабрик өнөөгийн «Бөхөг» ХХК дээрх үйлдвэрлэлийг эрхэлж байна. 40 гаруй мянган тахиа тэжээж импортын өндөг ихэнх хувийг нь эзэлдэг дотоодын зах зээлийнхээ 30 орчим хувийг хангадаг тус компани урд, хойд хөршөөс өндөглөгч тахиа зөөсөөр. Шувуун фабрик үйл ажиллагааны оргил үедээ хүрсэн 1990 онд өдөрт 100 мянга, жилд 36 сая ширхэг өндөг борлуулдаг байсан гээд бод доо. Энэ хэрэглээ эдүгээ дээшилсэн үү л гэхээс лав буураагүй.
Ногоон өндөг ч байж болно
Нутгийн тахиа жилдээ 60-70 ширхэг өндөг өгдөг бол эрчимжсэн үйлдвэрийнх 300-320 өндөг гаргадаг. Тахианд хурц гэрэл хэрэггүй ч цахилгаан тасрах ёсгүй аж. Тахианы амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд тахиан байрны гэрэл автоматаар асч, унтардаг аж.
Нас гүйцсэн тахиа 0,5-5 кг жинтэй. Шилбэнээс бусад нь өдөөр хучигдсан байдаг. Өд нь хүйтнээс хамгаалдаг бол далавч нь мэдээж бас чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тахиа хол нисдэггүй, ойр ойрхон нисмээр завддагийг бид мэднэ. Дайснаас биеэ хамгаалах, өндгөө дарахад далавч нь илүү тустай. Залаа, хүзүүний унжлага нь махлаг эдээс бүтдэг. Толгойн хоёр талд чихний зөөлөн цагираг бий. Үүлдрээсээ хамаараад янз янзын өнгөтэй. Унжлага, чихний суурь нь нэг нэгнээсээ ялгарахаар өөр өөр байдаг. Зарим мэргэжилтэн үүнийг дөлгөөн номхон төрхийг нь илэрхийлж байгаа хэмээн тайлбарласан. Харах, сонсох чадвартай ч амтлах, үнэрлэх эрхтэн нь хөгжсөн нь маш муу.
Түүнчлэн оюуны чадвар сул, зөвхөн хоол тэжээлээ олоход чиглэсэн энгийн хөдөлгөөн хийдэг. Шил, хайрга, шохой мэтээр хооллодог болохоор булчинт, булчирхайт гэсэн хоёр янзын ходоодтой.
Тахиаг залаагаар нь буурцган, сарнай, зөөлөвчин, дан залаат гэж дөрөв ангилна. Хятадын махны чиглэлийн «Байлубки», Канадын «Янтарь-1», «Вожинской-3» Скала, Белорусийн цагаан, Москвагийн хар гэх мэт үүлдрийн тахиа байдаг. Урд хөршид хар тахиа ногоон өндөг гаргадаг. Хамгийн гол нь ийм ногоон өндөг эмчилгээний зориулалттай.

Манайхан эрүүл мэнддээ их анхаардаг болсон учраас дээрх тахиаг авчирч өндгийг нь харьцангуй өндөр үнээр борлуулж болох юм. Өндөг авах зориулалттай тахиаг төмөр утсан тор, махныхыг хайрцагт хийж, чийг багатай байранд тэжээдэг. Дэгдээхэйг эхний долоо хоногт 35 градусын дулаан байранд байлгана. Судлаачдын тогтоосноор өндөглөгч тахианы байр 14 хэмийн дулаан байх нь тохиромжтой аж. Тахиаг өдөрт гурван удаа хооллодог. Дэгдээхэй 140 хоногийн дараа өндөглөдөг байна.
Тахиан аж ахуй эрхлэхэд юу шаардлагтай вэ?
Тахианы аж ахуй нь махны ба өндөгний чиглэлийн гэсэн 2 янз байдаг. Өндөгний аж ахуйг харьцангуй бага зардлаар эхлэж болдог. Юуны түрүүнд дулаан байр, түүнд тохирсон инкубатор, тэжээл нийлүүлэх үйлдвэр, дэгдээхэй авах газраа сонгосон байх хэрэгтэй.
Ямар байр, тоног төхөөрөмж бэлдэх хэрэгтэй вэ?
Байрны дотоод бичил уур амьсгал хамгийн чухал хүчин зүйл болдог. Энэ нь гэрэл, дулаан, чийг, агааржуулалт, тэжээл байх болно. Тахиаг задгай дэвсгэртэй болон торон суудалтай байранд тэжээдэг.
Тахианы байрны дулаан хэд байх ёстой вэ?
Хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол дулаан байдаг. Дулаан хэлбэлзэлтэй байвал тэжээлийн идэмж муудаж, ус, хүчилтөрөгчийн шаардлага ихэсдэг. Ашиг шим өндөр авъя гэвэл дулааныг хэлбэлзэл багатай, тогтвортой байлгах хэрэгтэй. Өндөглөгчийн байрны дулаан 16°-18°С, шувууныхаа харалдаа 18° -20°С байна. Дулааны хэлбэлзэл 5°С-ээс хэтэрч болохгүй. Дулаан бага байхад тэжээлийн идэмж муудах, ашиг шим буурах юмуу доод цэгтээ хүрнэ
Тахиа хэдий хугацаанд өндөг гаргадаг вэ?
Инкубатораас гарсан хоногийн настай дэгдээхэй нь 120 хоног бойжоод анхны өндгөө унагаж эхлэдэг. Эхний үед жижиг өндөг гаргадаг бөгөөд 60-70 хоногийн хугацаанд аажмаар томорсоор хэвийн хэмжээнд буюу 60 гр жинтэй болдог. Өндөглөлтийн хувь 80-90% байна.Үйлдвэрлэлийн горимоор тэжээж буй үед дунджаар 80 долоо хоног буюу 560 хоногийн настайд нь тахиаг заазлаж, дахин шинэ сүргээр солидог.
Заазлах хүртлээ нэг шувуу нийт хэдэн өндөг өгөх вэ?
Өндөглөгч тахианы үүлдрээс шалтгаалаад өндөглөх хугацаа, тэжээлийн хэрэгцээ гэх мэт технологийн горим нь өөр өөр байдаг. Дунджаар 300-330 ширхэг өндөг өгнө. Гэхдээ ашиг шим нь арчилгаа маллагаа, тэжээлээс шууд хамааралтай байдгийг ямагт санаж байх хэрэгтэй.
Өдөрт 1 шувуу хир хэмжээний тэжээл хэрэглэдэг вэ?
0-17 долоо хоног: шаардагдах тэжээл (кг) 5,9-6,0
18-20 долоо хоног: шаардагдах тэжээл (кг) 1,8-1,9
140 хоногоос 80 долоо хоногийн настай өндөглөгчийн нэг хоногийн тэжээлийн хэмжээ: 108-121 гр.
Тахианы аж ахуй эрхлэхэд гол анхаарах зүйл юу вэ?
Дэгдээхэйн өсөлт бойжилт маш чухал. Дөнгөж гарсан дэгдээхэйг эхний 2 долоо хоног өндөр температурт, дулаан байранд тусгай хоол тэжээлээр технологийн горимын дагуу бойжуулах хэрэгтэй байдаг. Дэгдээхэй хэрхэн бойжсноос өндөглөлт, ашиг шим ихээхэн хамаарна. Мөн тэжээл, орчин нөхцөл /байр,дулаан, агаар/,тахианы үүлдэр угсаа гол нөлөөлөх хүчин зүйлүүд болдог.
Тахианы өндөг яагаад том, жижиг байдаг вэ?
120 хоногийн настай дөнгөж өндөглөж эхлэж буй залуу шувууны өндөг жижиг байдаг бөгөөд анхны өндөг гарч эхлэснээс хойш ойролцоогоор 60-80 хоногийн хугацаанд өндөг 10 г-аас 65 гр хүртлээ аажмаар томорч стандарт хэмжээнд хүрдэг. Тахианы нас нь их болох тусам гаргаж байгаа өндөгний хэмжээ нь том болж, тоо нь цөөрдөг.
Бор, цагаан өнгийн хальстай өндөгнүүд юугаараа ялгаатай вэ вэ?
Энэ нь өндөглөгч тахианы үүлдрээс ихэнхдээ шалтгаалдаг. Жишээ нь: Голландын Хайсекс гэх мэтийн цагаан тахианы өндөг цагаан байхад, Америкийн Хайлайн, Оросын Рдонит гэх мэт бор өнгөтэй тахианы өндөг бор байдаг. Гэхдээ зарим тохиолдолд хоол тэжээлээр өндөгний хальсны өнгийг өөрчилдөг. Жишээ нь тэжээлийн агууламжид юу түлхүү орж байгаагаас шалтгаалж өнгө өөрчлөгдөж болно.Тиймээс өндөгний өнгө амт, чанарт нөлөө үзүүлэхгүй.
Дэлгүүрийн өндөгнөөс дэгдээхэй гарах уу?
Тахиа шувууг эрдэмтэд судлаад байгалиар нь биш зохиомлоор буюу хоол тэжээлээр өндөглүүлдэг үйлдвэрлэлийн аргыг нээж олсон. Хүнсний зориулалтаар гаргаж авсан өндөгийг “Товарын өндөг” гэдэг. Товарын өндөг гаргадаг өндөглөгч шувуунд азарган тахиа хэрэггүй бөгөөд нэг байранд дан эм тахиа байж болно. Ийм тахианы өндөгнөөс дэгдээхэй гарахгүй. . Иймээс худалдаанд буй товарын буюу үйлдвэрийн өндөгний амт, чанар нь тахианы хоол тэжээлээс шууд хамаардаг.
Харин тахиа болдог өндгийг үржлийн өндөг, үржлийн өндөг гаргадаг тахиануудыг нь эх сүрэг хэмээн нэрлэдэг. Эх сүргийн аж ахуйн өндөг нь тахиа болдог бөгөөд ийм шувуунууд нь эр, эмээрээ цуг нэг байранд байж хээлтэж өндөг гаргадаг.
Нэг өндөглөгч тахиа жилд хэдэн ширхэг өндөг гаргадаг вэ?
Орчин үед эм тахианаас үйлдвэрлэлийн аргаар жилд ойролцоогоор 280-330 ширхэг өндөг гарган авдаг. Мөн эрдэмтэд 3 хоногт 2 ш өндөг гаргадаг тахианы үүлдэр бий болгон туршиж эхлээд байна.

Тахианы аж ахуйн тоног төхөөрөмж

1. Автомат тэжээлийн болон усалгааны систем

Дэлхийн хөгжингүй орнуудад хөдөлмөрийн үнэлгээ өндөр болж байгаа өнөө үед бүтээгдэхүүний өөрийн өртгийг үлэмж хэмжээгээр бууруулах асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болоод байна. Хөдөлмөр хөнгөвчилсөн автомат ажиллагаатай тахианы аж ахуйн тэжээлийн систем нь хөдөлгүүрийн тусламжтайгаар төмрөн рельс зам гүйж, тэжээлийг жигд хурдаар түгээнэ. Энэ системийн гол давуу тал нь хүний хүч хэрэглэхгүйгээр нэгэн зэрэг богино хугацаанд тахианы тэжээлийг нямбай тараан өгдөгт оршино. Тахианы байрны давхар бүрт тэжээлийн орц нормын тохиргоог хийж болдог.

Хөдөлгүүрийн хурдыг ихэсгэж багасгах замаар тэжээлийн хэмжээг тохируулна. Тэжээл асгарах, халих зэргийг хянаж, эрүүл ахуйн өндөр түвшинд тахиаг хооллоно.

Техникийн үзүүлэлт

1. Багтаамж 120литр, V- концентр маягийн бункер;
2. Дамрын диаметр 360мм, цэвэр хуванцараар хийсэн 16 зааглагч танк,;
3. Гальванжуулсан хоолойн диаметр 45мм, 3-4 нүхтэй;
4. Хөдөлгөөн саармагжуулагч 750W, 380V, хүчин чадал 450 kg/h;
5. Өргөгчтэй 350 хэлбэрийн 2 замтай лифт;
6. Импортын карбон-манганы метал болттой тусгай төхөөрөмж
7. Хүч дамжуулах автомат систем, Механик хяналт, Электроник түвшин
8. Цэвэрлэхэд хялбар тэжээлийн сав.

2. Дөрвөн давхар тахианы байр

Хүйтэн аргаар гальванжуулсан, усны хоолойтой, мөөмөн услагч, PVC тэжээлийн онгоц, тохируулагч, U хэлбэрийн ган каркас,

Хэмжээ: 1.95x2.65x1.8м
Үүрийн хэмжээ: 390x380x380мм

3. Сангас цэвэрлэгч систем

Автомат сангас цэвэрлэгч систем нь үндсэн 4 эд ангиас бүрдэнэ. Хөдөлгүүрийн хүчээр редуктор ажиллаж гинжин холбоос цэвэрлэгч хавтанг зална. Хавтан нь тахианы сангасыг цэвэрлэнэ. Сангас цэвэрлэгч нь А хэлбэрийн тахианы байрны хоолны үлдэгдэл, тэжээлийн сав, сангасны тавцан цэвэрлэнэ. Цэвэрлэх төхөөрөмж бүр 2-4 шугамаар цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгч төхөөрөмжийн өргөнийг захиалагчийн хүсэлтээр тодорхойлж хийнэ.

Тайлбар:
Олон улсын шилдэг стандартын дагуу циклойд редуктрийн технологоор үйлдвэрлэгдсэн бөгөөд ялгадас зайлуулах систем нь маш ухаалаг зарчимаар хийгдсэн болно,

Хөдөлгүүр болон редуктор нь цэвэрлэх байгууламжтай шууд холбогдох ба зай бага эзэлнэ. Мөн засвар үйлчилгээ хийхэд хялбар. Хусуурыг маш зузаан хийж өгсөн бөгөөд олон жил найдвартай ажиллана. Өндөр нарийвчлалтай CNC машины төхөөрөмжтэйгээр үйлдвэрлэгдсэн хусуур нь ямар ч деформацид орохгүй. Машины гинжин дамжуулагч нь үл зэврэх материалаар хийгдсэн удаан жилийн эдэлгээтэй.

Энд бид Багануур дүүргийн иргэн Батболдын хүсэлтээр 54 х 19 х 3м хэмжээтэй байранд өндөглөх 15000 тахианд зориулсан 5 эгнээ 4 давхар 43 м урт тахианы байрны төслийн дагуу үнийн саналыг үйлдвэрээс авч орууллаа. Хэрэв энэ төслөөс том буюу жижиг байр сонирхож байгаа бол манай сайтын хаягаар хандана уу. Мөн үйлдвэрлэгч тахианы аж ахуйд нэн хэрэгцээтэй эм, нэмэлт тэжээлийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна таны зураг төслийн дагуу мэрэгжлийн зөвөлгөө өгөх, Монгол улсад мэргэжилтэн илгээж угсралт хийх, сургалт явуулж болохоо бидэнд мэдэгдсэн болно.

Энэхүү тоног төхөөрөмжийн үнэ нь үйлдвэрээс шууд авах үнэ болно. Захиалагч өөрийн биеэр үйлдвэр дээр очиж захиалах шаардлагатай. Эрээн хот хүртэл тээврийн зардал төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн хэмжээ овроос шалтгаалах тул энд оруулсангүй. Ямар нэгэн орчуулагч нэрээр зуучилж байгаа хүмүүсийн саналыг үйлдвэр хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Энгийн байр

Төхөөрөмжийн нэр
Тайлбар
Тоо

Үнэ USD

Нийт USD

Автомат сангас цэвэрлэгч

3 эгнээ

1
1064
1064

Автомат сангас цэвэрлэгч

2 эгнээ

1
922
922

Агааржуулагч сэнс

D=1.4м
8
259
2072

Автомат тэжээл хуваарьлагч

3 эгнээ

1
4968
4968

Автомат тэжээл хуваарьлагч

2 эгнээ

1
4435
4435
Дөрвөн давхар тахианы энгийн байр
Q235
110
144
15877

Агааржуулагчийн жийргэвч

42 м2

42
26
1092
Нийлбэр



30430

Тохилог байр

Төхөөрөмжийн нэр
Тайлбар
Тоо

Үнэ USD

Нийт USD

Автомат сангас цэвэрлэгч

3 эгнээ

1
1064
1064

Автомат сангас цэвэрлэгч

2 эгнээ

1
922
922

Агааржуулагч сэнс

D=1.4м
8
259
2072

Автомат тэжээл хуваарьлагч

3 эгнээ

1
4968
4968

Автомат тэжээл хуваарьлагч

2 эгнээ

1
4435
4435
Дөрвөн давхар тахианы тохилог байр
Q235
110
158
17421

Агааржуулагчийн жийргэвч

42 м2

42
26
1092
Нийлбэр



31974

Супер байр

Төхөөрөмжийн нэр
Тайлбар
Тоо

Үнэ USD

Нийт USD

Автомат сангас цэвэрлэгч

3
1
1064
1064

Автомат сангас цэвэрлэгч

2 эгнээ

1
922
922

Агааржуулагч сэнс

D=1.4м
8
259
2072

Автомат тэжээл хуваарьлагч

3 эгнээ

1
4968
4968

Автомат тэжээл хуваарьлагч

2 эгнээ

1
4435
4435
Дөрвөн давхар тахианы супер байр
Q235
110
174
19185

Агааржуулагчийн жийргэвч

42 м2

42
26
1092
Нийлбэр



33738
 
 
Холбоо барих
Хаяг:
Утас:
Веб сайт:http://www.mychina.biz/mn/index.php/agricultural/405-2012-05-13-11-17-09
Email:
 
 
 
Холбоотой техник, технологиуд
 

Европ загварын M ...

Тракторын дагалд ...

Үр тариа хураах ...

ХАА-н жижиг овры ...

Америк загварын ...
Бүх техник, технологиудыг үзэх »
 
 
 
Нууц үгээ мартсан уу?
 
 
 
 



Онлайн туслах - 1

Онлайн туслах - 2

Онлайн туслах - 3

Онлайн туслах - 4
Free counter and web stats