Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

Бизнес уулзалтанд 29 иргэн ААН хамрагдлаа



     Бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжүүдийн санал бодлыг сонсох, бизнесээ амжилттай эрхлэж буй үйлдвэрлэл эрхлэгчдийн туршлага солилцохзорилго бүхий бизнес уулзалтыг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10:00-12:00 цагт  Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны 2 давхарт Нийслэл ЖДҮ сургал мэдээллийн төвийн сургалтын танхимд 29 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуй нэгжүүдийн дунд  зохион байгуулаад байна.


Тус бизнес уулзалтын үеэр

-          Бэлэг, дурсгалын бизнес эрхлэгчдийн дунд НЖДҮДТөвөөс явуулсан судалгааны үр дүнг танилцуулан

-           Шинэ технологи агуулсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн видео баримтыг жишээ болгон авч

-          Амжилттай үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч "Энхжин сувинер" ХХК-ны захирал Э.Урьхан ирж өөрийн бизнесин амжилтын талаар санал солилцлоо.

-          “Улаанбаатарын бэлгэдэл бүтээгдэхүүн” шалгаруулах уралдааны талаар санал солилцон үйлдчвэрлэл эрхлэгчид өөрсдийн бизнесийн талаарх санал бодлоо нээлттэй хуваалцлаа.

          Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2016 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, үзэсгэлэн худалдааны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг тус тус танилцуулсан юм.

Эрхэм уншигч та бүхэн бидний зохион байгуулдаг дараа дараачийн бизнес уулзалтанд хамрагдахыг хүсвэл доорх утсаар холбоо барин бүртгүүлэх боломжтой.

Холбоо барих: 318547, 88464746

 

 

2016.03.30

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook