Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

АВАРГЫН АМТАЛЖ ӨССӨН АЙРАГНААС ТА ХҮРТМЭЭР БАЙНА УУ?


НҮБ-н дэргэдэх Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Технож Бизнес Инкубатор төвөөс Монгол улсын 5 аймгийн 35 ойн нөхөрлөл, малчдын бүлгийг түшиглэн Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал (НИТАЖ) хөгжүүлэх “ХӨДӨӨ ГЭР” төслийг эхлүүлээд байна. Төсөл нь дотоодын аялагч, амрагчид, гадаадын жуулчдад монголын уламжлалт нүүдлийн соёлыг танилцуулж, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг дэмжих, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж аялал жуулчлалаас хувь хүртэх боломж олгох гол зорилготой болно.
Та бүхэн төсөлд хамрагдсан нөхөрлөлийн өрхүүдийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хүртэж үндэсний уламжлалт соёл, монголын хөдөөгийн ахуй амьдралтай танилцаж, аялал жуулчлал, соёл танин мэдэхүйн хөтөлбөрт хамрагдаж, хөдөө гэрт өөрийн тааваар амарч алжаал тайлах боломжтой.

Тэгвэл таньд энэ боломжийг бид ойлгож байна. Булган аймгийн Сайхан суманд Монгол улсын анхны олимпын аварга Найдангийн Түвшинбаярын төрсөн нутаг, өссөн орчинд очиж, аваргын төрсөн гэр болон ахынд тухлан аваргын амталж өссөн айргийг ууж таашаалыг мэдэр.

• Монгол ахуй соёлтой танилцах
• Сайханы айраг, саам уух, гүү саах, унага татах
• Морь унах, унага, даага уралдуулах
• Сүү цагаан идээ, айраг бэлдэх
• Дэмбээ ба хуруу гарган наадах
• Бэсрэг найр наадам
• Хорхог, боодог 
• Хануйн рашаан хүртэх
• Байгаль ба усны шувуудын зураг авах
• Түүхийн дурсгалт газруудаар аялах


ХЭРЭВ ТА БҮХЭН МОНГОЛ УЛСЫН САЙН МАЛЧИН Н.БАТААГИЙНД ЗОЧЛОН ОЧИХЫГ ХҮСВЭЛ ДООРХИ ДУГААРААР ХОЛБОО БАРИНА УУ.

УТАС: 70000700, 99071204, 88897878, 99093532

2017.08.08

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook