Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

"Ноён Уул" Эко кэмп Хүүхдийн зуслан

Хөдөө гэр төсөл маань амжилттай явагдаж дууслаа. Бид энэ удаад Дэлхийн Зөн байгууллагатай хамтран эртний түүхт Ноён уулыхаа дэргэдэх Эко кэмпдээ 4 ээлжээр нийт 120 хүүхдүүдэд амьдрах ухаан болон гамшгаас сэргийлэх, бага эрсдэлтэйгээр даван туулах чадварын сургалт, хээрийн дадлага ажил амжилттай зохион байгууллаа. 
Сүүлийн өдрийн арга хэмжээнд НҮБ-ын Даян Дэлхийн байгаль орчны сангийн үндэсний зохицуулагч Б.Ганбаатар, Дэлхийн Зөн ОУБ-ын Зүүнхараа ОНХХ-ийн менежер Г.Чанцал нар оролцлоо. Хүүхдүүд маань өөрсдийн сурсан мэдсэнээ тайлагнаж, шилдэг баг, суралцагчаа шалгаруулахын хамт, хамтран ажилласан Уранбайгаль, Бат ойн нөхөрлөлүүддээ талархал, мөнгөн шагнал гардууллаа.

2017.10.16

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook