Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

“БИЗНЕС ТАЙМС” онлайн сонины 23 дахь дугаарт Г.ГАЛААРИЙДИЙ: БИЗНЕСИЙГ ДЭМЖСЭН БИЗНЕС ГЭЖ БУЙ, ТЭР НЬ ИНКУБАТОР ярилцлага нийтлэгдлээ.

... Нэг ёсондоо бизнесийгдэмжсэн бизнес гэжярьдаг. Жишээ нь “Алибаба” компани өөрсдөөхудалдаа арилжаахийхээс илүү вэб дээрсуурилсан үйлчилгээүзүүлдэг. Дөнгөж бизнесэээхэлж байгаа хувьхүмүүст бүтээгдэхүүнүйлчилгээгээ сурталчлах,хүрэх ёстой хүмүүст ньхүргэх, үйлчлүүлэгчээтэлэх гэх мэт олонбэрхшээлтэй асуудалбайдаг, бас зах зээлээхангалттай олж чадахгүй,ижил төстэй юм хийдэгхувь хүн, компаниудынөрсөлдөөний аяыгдаахгүй дампуурахгэхчлэн эрсдэл байдаг.Манайхаар дамжсанаартэр эрсдэлээсхамгаалагдах ачхолбогдолтой...

Энэудаагийн “Бизнес кафе” буланд Монголын бизнес инкубаторын үндэсний нэгдсэнхолбоог төлөөлүүлэн “Технож бизнес инкубатор төв” ТББ-ын захирал Г.Галаарийдийгурьж ярилцлаа.

Түүнтэйстарт ап-уудыг хэрхэн дэмжиж ажилладаг тухай болон гарсан бодит үр дүнгийнталаар, мөн саяхан Хөх хотод зохиогдсон Монгол-Хятадын үзэсгэлэнд ямароролцоотой оролцсон тухай нь ярилцлаа.

 - Инкубатор гэдэгойлголтоос яриагаа эхэлье. Дөнгөж эхэлж байгаа бизнесийг бойжуулж, хөл дээрээбат зогсоход нь тусалдаг гэсэн үг үү? Шинэ бизнесээ танай инкубатораардамжуулахын ач холбогдол нь юу вэ?- Инкубатор төвгэдэг нь олон улсад жижиг бизнесийг ялангуяа шинэ санааг үүсгэж хөгжүүлэхэд үрхөврөлийг богино хугацаанд өсгөж амжилтад хүргэх зорилготой бизнесийг хөгжүүлэхнэг загвар. Иж бүрэн цогц байдлаар тухайн нөхцөл байдалд нь тохирсон ийм уянхатан дэмжлэг үзүүлдгээрээ манайх онцлогтой. Тухайн хувь хүнийг чадавхжуулахболомжийг бий болгох, дээр нь ажлын байрны түрээсийн хөнгөлөлт, зээлийн хүү,хамгийн гол нь зах зээлтэй холбох үйлчилгээг хийж байна. Энэ чиглэлээрхарьцангуй туршлагажаад олон улс руу гарцуудыг бий болгож ажиллаж байгаа. Хувьхүмүүс эхэндээ бизнесээ бойжуулж байгаад зарим нь компани болж томордог. Энэ ньинкубаторт хандсаны ач холбогдол. Нэг ёсондоо бизнесийг дэмжсэн бизнес гэжярьдаг. Жишээ нь “Али баба” компани өөрсдөө худалдаа арилжаа хийхээс илүү вэбдээр суурилсан үйлчилгээ үзүүлдэг. Дөнгөж бизнесээ эхэлж байгаа хувь хүмүүстбүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, хүрэх ёстой хүмүүст нь хүргэх,үйлчлүүлэгчээ тэлэх гэх мэт олон бэрхшээлтэй асуудал байдаг, бас зах зээлээхангалттай олж чадахгүй, ижил төстэй юм хийдэг хувь хүн, компаниудынөрсөлдөөний аяыг даахгүй дампуурах гэхчлэн эрсдэл байдаг. Манайхаар дамжсанаартэр эрсдэлээс хамгаалагдах ач холбогдолтой.

 - Гэхдээ танайдтодорхой төлбөр төлнө биз дээ? Ямар үнэтэй байдаг вэ?- Тиймээ огттөлбөргүй үйлчилгээ, зөвлөгөө, судалгаа дэмжлэг гэж байхгүй шүү дээ. Гэхдээманай үйлчилгээ тийм өндөр төлбөртэй биш. Тухайн бизнесээсээ хамаараад уянхатан байдаг. Зарим тохиолдолд бизнес эрхлэгч хувь хүмүүс үйл ажиллагааныхаахураамжийг төлөөд оролцоход л хангалттай. Ямартаа ч зах зээлд хүлээх эрсдэл,түүнээс гарч болох хохирлоос хамаагүй хямд, бас үр ашиг нь мэдрэхүйц гэхүү дээ.- Та яг бодит жишээ хэлээч. Нэг л сайн ойлгогдохгүй байна? - Инкубаци гэдгийгхэт томоор, бас ерөнхий төсөөлөх хэрэггүй ээ. Үндсэндээ тухайн бизнест хэрэгтэйсургалт хийж, зөвлөгөө өгч, бүтээгдэхүүн үйлчилгээг нь борлуулах, үзэсгэлэн худалдаандоролцуулах, тоног төхөөрөмж авахад нь зуучлах гэхчлэн зөвлөх болоод зуучийнүйлчилгээ үзүүлдэг гээд ойлгочих. Тухайлбал бид нар саяхан Эрээн хотод чөлөөтхудалдааны бүст 2 павильон авсан. Үүгээрээ дамжуулаад Хятад руу гааль татваргүйбайнгын тогтмол бараагаа нийлүүлэх, үүнийгээ дагаад цахим худалдааг дэмжихзамаар ажиллах юм. Эрээн хотын Засгийн газар дэмжин ажиллаж байгаа.

-Иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар эхэлж байгаа, эсвэлэхлээд удсан ч хөлөө олж нэг л чадахгүй байгаа бизнесийг бойжуулдаг байх нь. Ягтанайхтай хамтарч ажиллаад өрсөлдөх чадвар нь дээшилсэн ямар хувь хүн эсвэлстарт ап компани байна?- “Ховор угалз” эсгий урлалын компани, “Монгол богц”,“Online service”, “Эерэг үйлс” нөхөрлөл гэх мэт старт ап-уудыг нэрлэж болно. Эднар анх бүгд зүгээр л хувь хүмүүс байсан. Гэхдээ манайх зөвхөн хувь хүн,гарааны компанид зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхээс гадна оролцож болох үйлажиллагаа, янз бүрийн төсөл, аялал санаачилж зохион байгуулдаг. Санхүүжилтийгтухайн төсөл зарлагч, хандивлагч, олон улсын байгууллага гээд боломжит эхүүсвэрүүдээс босгодог. Энэ нь бизнесүүд хоорондоо уулзаж, түншлэх, бизнесээөргөжүүлэх боломжийг нь бүрдүүлж байгаа нэг хэлбэр л дээ. Үүнд хамрагдсан,хамтарч төсөл хэрэгжүүлсэн, бодит үр дүнг нь хүртсэн маш олон бизнесүүд бий.Байгуулагдаад 12 дахь жилдээ ажиллаж байна. Үйл ажиллагаа жигдрээд 10 жилгэхээр манай залуусын санаачилсан, оролцсон, хийж хэрэгжүүлсэн чамлахааргүй юмбий. Цаашид улам өргөжүүлнэ гэж бодож байна.

- Зөвлөгөө, үйлчилгээнээс гадна ЖДҮ эрхлэгчдэд зээл авахад тусалдаггэж сонссон. Яг яаж тусалдаг вэ. Эх үүсвэрийг олоход уу?- ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийгдэмжих сангийн зээлийн шалгуурт нийцэхэд төслийг нь бичихэд туслахаас эхлээдзуучилж өгдөг. ХАС банкаар дамжуулж олгогддог энэ зээл нь яг жижиг бизнесэрхлэгчиддээ хүрч очиж чадаж байна уу гэдэг нь зарим газар эргэлзээтэй. Үүнийгзорилтот бүлэгт хүргэхэд, зээл авахыг хүссэн нийслэлийн жижиг бизнес эрхлэгчдэдбид нар тусалдаг. Энэ нь жилийн 7 хувийн хүүтэй, 30 хүртэлх саяын, 36 сарынзээл байдаг. Үүнийг 60 болгож нэмэгдүүлэхээр шийдвэр гаргагчид ярьж байгаа.Хэрэв зээл нь бүтвэл манай бизнес инкубаторын үндэсний нэгдсэн холбоон дээрзээлийн 1 хувь нь үйлчилгээний хөлс болж үлддэг.

 - Өөрсдөө ямар нэг бараабүтээгдэхүүн гаргахгүйгээр бизнесийг дэмжиж мөнгө олно гэхээр сонирхолтойсанагдаж байлаа. Гэтэл инкубаж гэдэг нь өөрөө бие даасан бизнес юм байна. Танайбайгууллага саяхан 9 дүгээр сарын 26-30-нд Хөх хотод болсон Монгол-ХятадынЭКСПО-д оролцсон. Ямар зорилготой оролцсон бэ, юу олж харав?- Бид жижиг дундбизнесийг дэмжих чиглэлээр төрийн байгууллага, төслийн байгууллагууд, олонулсын байгууллагатай хамтарч ажилладаг. МҮХАҮТ-тай ч ойр ажилладаг. Тэр дундаассүүлийн үед жижиг дунд үйлдвэрлэлийн борлуулалтыг зах зээлтэй холбох ажлыгдэмжихээр Хятад, Өвөр Монголд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд тогтмолоролцож, хамтарч зохион байгуулж ажиллаж байна. Өвөрмонголын аймаг хошуудадүзэсгэлэн байнга зохион байгуулагддаг болсон. Энэ хүрээнд бид нар Хөх хотынЭКСПО-д оролцсон. Үүний өмнө Эрээн хотод болсон Монгол-Орос- Хятадын ЭКСПО-доролцоод ирсэн. Хүмүүс маань амжилттай байна. Бид олон улс хооронд Монголынбарааг гаргахаар оролдож байгаа. Бид эхлээд бодит боломжоо тордох ёстой. Жишээнь манай улсын Японтой хийсэн иж бүрэн түншлэлийн гэрээ байгаа л даа. Гэхдэээнэ нь хэрэгжихэд амаргүй. Хэдийгээр Монгол Улс хөгжиж буй орны хөнгөлөлтэдэлдэг ч бид нар Америк, Европийн өндөр хөгжилтэй орны шаардлага стандартыгхангахад өнөөдөр харьцангуй боломж багатай. Тийм үйлдвэрүүд нь ч цөөхөн.Тэгэхээр бидэнд нэн түрүүнд хөрш орон маань буюу дэлхийн хамгийн том зах зээлболох Хятад улс руу гарц боломж арай өргөн байна. Нөгөө талаар Монголүндэстнүүдээс зөвхөн Өвөрмонголд гэхэд 4 сая хүн байгаа. Энэ бүхэн рүүбүтээгдэхүүн үйлчилгээг ойртуулах гарц байна. Зөвхөн нэг хошуу л гэхэд 200-300мянган хүнтэй. Манай том хоёр хотоос олон хүн амтай. Тэгэхээр энд л бидүзэсгэлэн гаргах цаашдаа борлуулалт хийх боломж байна. Хятад улсын “Нэг бүс нэгзам” бодлогын хүрээнд бидэнд гарцууд бий болж байна. Дөнгөж саяхан Авга хошуундхийсэн үзэсгэлэнд Монголоос очсон 120 гаруй аж ахуйн нэгжийг буудал хоолоорхангаж үзэсгэлэнд дэмжлэг үзүүлсэн. Энэ мэтчилэн Хятадын Засгийн газрын зүгээс,бас орон нутгийн зүгээс хангалтай дэмжлэг үзүүлж байна. Бид нар харин чанартайнайдвартай бараа бүтээгдэхүүн аваачих хэрэгтэй. Энэхүү үзэсгэлэнд зургаанкомпани хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн танилцуулж борлуулах зорилготойоролцсон. Тухайлбал, Монгол гэр, монгол гар урлалын бүтээгдэхүүнээс гаднауламжлалт хүнсний бүтээгдэхүүн болох ааруул, сүү, цагаан идээтэй ирсэн.

-Өвөрмонголчууд өөрсдөө гэр үйлдвэрлэдэг байх. Та бүхний саналболгож буй гэр юугаараа ялгаатай байна. Онцлог нь мод, материал уу, хийц загваруу?- Бидний үзэсгэлэнд оролцуулсан гэр бол хийц маяг ондоо.Гараар урласан, ур чадвар өндөр шаардсан бүтээл. Одоо бол гар урлал маш өндөртүвшинд хөгжчихлөө. Гэрийн доторх авдар, ор бусад тавилгууд хийц загвар ньүнэхээр чанартай. Эмээл, хазаар зэрэг монгол ахуй соёлын бүтээгдэхүүнүүдээсжинхэнэ монгол нүнжиг харагдах байх. Сүүлийн үед гар урлал, соёлын ажүйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж байгаа. Улс үндэстэн бүр өөрийн соёл онцлогийгхаруулсан бусдаас ялгагдах өвөрмөц цөөн тооны брэнд бүтээгдэхүүн бий болгохыгзорьж байгаа. Үүгээр Монгол Улс бусдаас ялгагдах боломжтой гэж харж байгаа.Түүнээс биш бид массын үйлдвэрлэлээр, өртөг зардал, загвараар өрсөлдөх ньбэрхшээлтэй. Тийм учраас өөрийн гэсэн онцлогтой, хүн болгоны хийчихэж чадахгүй,дахин давтагдашгүй, содон зүйлийг бий болгох, түүнийгээ таниулах нь чухал.

- Та бүхний танилцуулсан гар урлалын бүтээгдэхүүнээс брэнд болжбайгаа зүйл аль нь вэ? - Манайэмээлүүд байна. Үнийн хувьд ч өндөр үнэтэй. Эмээлийн материал, чимэглэлд орсонмөнгөний орцоос шалтгаалаад үнэ нь янз бүр. Жишээ нь 40 мянган юанийн үнэтэйэмээл байна. Маш сайн мөнгөлсөн. Монгол уран бүтээлчид гар урчууд Өвөр Монголдирж олноор ажиллаж байна. Хөх хотод ирээд өвөрмонголчуудтай хамтраад хятадуудынзахиалгаар гэр, том аялал жуулчлалын байгууллагуудыг барилга, баримал, хөшөөдурсгалын загварын эхийг гаргаж өгдөг. Хүний ур чадвар, оюуны бүтээлийг өмчлөхболомжгүй ч Монголдоо авч үлдэх, ашиг орлогыг үлдээх, энэ төрлийн монголкомпаниудыг бойжуулахад бас анхаарч байна. Энэ төрлийн үзэсгэлэн ЭКСПО-д цаашидбайнга оролцоно гэж бодож байгаа. Үүний тулд мэдээлэлтэй, харилцаа холбоо,суваг сүлжээтэй байх нь чухал. Үүнийг нь мөнгө хайлуулаад эмээл дархлаад суужбайгаа дархан хүн хөөцөлдөөд, эрж олоод явахад бэрх. Үүнд нь бид дэмжлэгүзүүлдэг. Одоо манай ажлын маань цар хүрээний талаар ойлголттой болов уу?

- Тэглээ. Үнэнийг хэлэхэд түншлэл, бизнес эрхлэгчдийн сүлжээг бийболгох энээ тэрээ гэхээр албархаг, ерөнхий сонсогдоод байсан юм. Бас Техножбизнес инкубатор төв гэхээр юм юм руу орсон, ойлгомжгүй санагдаад байсан болодоо зах зухаас нь ойлголоо. Танайд старт ап-ууд өөрсдөө ханддаг юм уу эсвэл танар өөрсдөө үйлчилгээгээ санал болгодог юм уу? - Янз бүр л дээ. Би өмнө нь хэлсэн. Манайхкомпаниудтай гэхээсээ янз бүрийн үйлдвэрлэл эрхэлдэг, түүндээ зээл, ажлынбайрны түрээс, тоног төхөөрөмжийн өргөтгөл шаардлагатай байгаа хувь хүмүүстэйтулж ажилладаг. Тэдгээр хүмүүсийн бизнесийг дэмжиж шаардлагатай үйлчилгээгүзүүлж явсаар бизнес нь хөл дээрээ зогсох буюу тодорхой хэмжээнийүйлчлүүлэгчидтэй болж, эрсдлээ даах хэмжээнд хүрч ашиг олдог болох буюуөргөжөөд старт ап компани болж байвал бидний ажлын үр дүн харагдаж байна гэсэнүг. Дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжихтөв, Бичил бизнесийг дэмжих төв зэрэгтэй хамтарч ажилладаг болохоор тэдгээртөвөөр дамжаад хүмүүс манайх руу ханддаг. Зарим нь манай зохиосон арга хэмжээндоролцсоны дараа, эсвэл нэг нэгнээсээ сонссон гээд янз бүрийн л сувгаар бидэнтэйхамтардаг л даа.

- Та бүгдийн цаашдын ажил бизнест амжилт хүсье. Ярилцсандбаярлалаа.

2017.10.17

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook