Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

Г.Галаарийдий Бидэнд гарцууд бий болж байна, одоо хамтрах нь чухал байна. Хөх хотод болсон Монгол Хятадын 2-р Экспогийн үеэр Өвөр Монголын “

Монгол Хятадын хоёрдугаар экспо-д Монголын бизнес инкубаторын үндэсний нэгдсэн холбоог төлөөлөн оролцож буй  “Технож бизнес инкубатор төв”ТББ-ын захирал Г.Галааридтай уулзаж ярилцлаа.

            -Танай байгууллага үзэсгэлэнд ямар зорилготой оролцож байгаа вэ?

-Манайх үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна. Жижиг дунд бизнесийг дэмжээд төрийн байгууллага, төслийн байгууллагууд, олон улсын байгуулагуудтай  хамтарч ажилладаг. Тэр дундаас сүүлийн үед жижиг дунд үйлдвэрлэлийн борлуулалтыг  зах зээлтэй холбох ажлыг дэмжихээр Хятад, Өвөр Монголд зохион байгуулагддаг арга хэмжээндүүдэд тогтмол  оролцож, хамтарч зохион байгуулж ажиллаж  байна. ӨвөрМонголын аймаг хошуудад үзэсгэлэн байнга  зохион байгуулагддаг болсон. Энэ хүрээнд бид нар Хөх хотын экспод оролцохоор хүрэлцэн ирээд байна. Үүний өмнө Эрээн хотод  болсон Монгол-Орос- Хятадын экспод  оролцоод ирж байна. Хүмүүс маань амжиллтай байна. Бид  олон улс хооронд Монголын барааг гаргахаар оролдож байгаа. Жишээ нь Японтой иж бүрэн түншлэлийн гэрээ хийчихсэн. Хэдийгээр Монгол улс  хөгжиж буй орны хөнгөлөлт эдэлдэг ч гэсэн бид нар Америк, европийн  өндөр хөгжилтэй орны шаардлага стандартыг хангахад өнөөдөр харьцангуй боломж багатай. Тийм үйлдвэрүүд нь ч цөөхөн. Тэгэхээр бидэнд нэн түрүүнд хөрш орон маань  буюу  дэлхийн  хамгийн том зах зээл  болох Хятад улс руу  гарцболомж нээгдлээ. Нөгөө талаар Монгол үндэстнүүд зөвхөн Өвөр Монголд гэхэд 4 сая  хүн байгаа. Энэ бүхэн бүхэнрүү гарц байна. Зөвхөн нэг хошуу  л гэхэд 200-300 мянган хүнтэй. Манай том хоёр хотоос олон хүн амтай. Тэгэхээр энд л бид үзэсгэлэн гаргах цаашдаа борлуулалт хийх боломж  байна. Хятад улсын “Нэг бүс нэг зам” бодлогын хүрээнд бидэнд гарцууд бий болж байна.Дөнгөж саяхан Авга хошуунд хийсэн үзэсгэлэнд Монголоос очсон 120 гаруй аж ахуйн нэгжийг буудал хоолоор хангаж үзэсгэлэнд дэмжлэг үзүүлсэн. Гэх мэтчилэн Хятадын Засгийн газрын зүгээс орон нутгийн зүгээс бас хангалтай  дэмжлэг үзүүлж  байна. Бид нар харин чанартай найдвартай  барааг  үзүүлэх хэрэгтэй.  Энэхүү үзэсгэлэндзургаан компани хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн танилцуулж борлуулахаар ирсэн. Тухайлбал, Монгол гэр, монгол гар урлалын бүтээгдэхүүнээс гадна үндэсний бүтээгдэхүүн болох  ааруул, сүү, цагаан идээтэй  ирсэн.

-Өвөрмонголчууд өөрсдөө гэр үйлдвэрлэдэг байх. Та бүхний санал болгож буй гэр  юугаараа ялгаатай байна. Онцлог нь мод, материал уу, хийц загвар уу?

-Энэ гэр бол хийц маяг ондоо.Гараар урласан, ур чадвар өндөр шаардсан бүтээл. Одоо бол гар урлал  маш өндөр түвшинд хөгжчихлөө. Гэрийн доторх  авдар, ор бусад тавилгууд хийц загвар нь үнэхээр  чанартай.  Эмээл, хазаар зэрэг  монгол ахуй соёлын бүтээгдэхүүнүүдээс  жинхэнэ монгол нүнжиг харагдах байх.  Сүүлийн үед гар урлал, соёлын аж үйлдвэрлэл  маш эрчимтэй  хөгжиж  байгаа. Улс үндэстэн бүр өөрийн соёл онцлогийг харуулсан бусдаас ялгагдах өвөрмөц цөөн тооны брэнд бүтээгдэхүүн бий болгохыг зорьж байгаа. Энүүгээр  Монгол улс бусдаас ялгагдах  боломжтой гэж харж байгаа. Тэрнээс бид нар массын  үйлдвэрлэлээр,  өртөг зардал, загвараар өрсөлдөх нь бэрхшээлтэй. Тийм ураас бид  өөрийн гэсэн онцлогтой зүйлийг бий болгох нь чухал.

-Та бүхний танилцуулж буй гар урлалын бүтээгдэхүүнээс  брэнд болж байгаа зүйл аль нь вэ?

-Манай  эмээлүүд байна. Үнийн хувьд ч өндөр үнэтэй. Эмээлийн материал, чимэглэлд орсон мөнгөнийн орцоос шалтгаалаад үнэ нь янз бүр. Жишээ нь 40 мянган юанийн үнэтэй эмээл байна. Маш сайн мөнгөлсөн. Монгол уран бүтээлчид гар урчууд Өвөр Монголд  ирж их  ажиллаж байна. Хөх хотод ирээд Өвөрмонголчуудтай хамтраад хятадуудын захиалгаар гэр, том  аялал жуулчлалын байгууллагуудыг барилга, баримал,  хөшөө дурсгалын загварын эхийг гаргаж өгдөг. 

-Танай ТББ нь иргэдэд үзүүлж буй яг бодит дэмжлэг нь юу вэ. Тодруулна уу?

Инкубатор төв гэдэг нь олон улсад жижиг бизнесийг ялангуяа шинэ санааг үүсгэж хөгжүүлэхэд үр хөврөлийг богино хугацаанд өсгөж амжилтад хүргэх зорилготой бизнесийг хөгжүүлэх нэг загвар. Иж бүрэн цогц байдлаар тухайн нөхцөл байдалд нь тохирсон ийм уян хатан дэмжлэг үзүүлдгээрээ  манайх онцлогтой. Тухайн хувь хүнийг чадавхжуулах боломжийг бий болгох, дээр нь ажлын  байрны түрээсийн хөнгөлөлт, зээлийн хүү, хамгийн  гол нь зах зээлтэй холбох үйлчилгээг хийж байна. Энэ чиглэлээр харьцангуй туршлагажаад олон улс руу гарцуудыг бий болгож ажиллаж байгаа.

Бизнесийг дэмжсэн бизнес гэж ярьдаг. Жишээ нь “Али баба” компани өөрсдөө худалдаа арилжаа хийхээс илүү вэб дээр суурилсан үйлчилгээ үзүүлдэг. Бид нар ч гэсэн Эрээн  хотод сая чөлөөт худалдааны бүст  2 павилион авсан. Үүгээрээ дамжуулаад Хятад руу гааль татваргүй байнгын тогтмол бараагаа нийлүүлэх, үүнийгээ дагаад  цахим худалдааг дэмжих замаар ажиллах юм. Эрээн хотын Засгийн газар дэмжин ажиллаж байгаа.

Өвөр Монголын “Өдрийн сонин”-ы тусгай дугаар 2017.09.28

2017.10.18

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook