Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

10,000,000₮ хүртэлх төгрөгийн буцалтгүй санхүүжилт.

Шинэ санаа, бизнесээ урагшлуулах, суралцах сонирхолтой залуучууддаа Монголд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг Startup Weekend арга хэмжээгээ танилцуулж байна. 

Энэхүү арга хэмжээ нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бөгөөд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа билээ.

Хэн оролцож болох вэ ?
15-34 настай 
Хан-Уул дүүргийн харьяа 
Шинэ санаатай 
Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэлтэй 
54 цаг оролцох боломжтой
Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй 

Санхүүжилт 10,000,000₮ хүртэлх төгрөг (буцалтгүй)

Бүртгэл: https://goo.gl/forms/MB6xgwHEhfs8atDg1

01 САРЫН 29 НД БҮРТГҮҮЛСЭН ХҮМҮҮСЭЭС 50 ХҮНИЙГ СОНГОЖ АВЧ МЭДЭГДЭХ БОЛНО.

Бүртгэлийн хуудсыг 01 сарын 05 ноос 28 ныг хүртэл хүлээж авах бөгөөд та бүртгэлд заасан асуултуудад үнэн зөв , бүтээлч , тодорхой хариулснаас хамаарч шүүгчдийн бүрэлдэхүүн 50 хүнийг сонгон шалгаруулах болно. 

ШАЛГАРУУЛАЛТАД ГОЛ АНХААРАХ ЗҮЙЛС
•Шийдэх гэж байгаа асуудлын талаар сайн ойлголт мэдлэгтэй байх
•Шинэ, уламжлалт бус, өмөрмөц санаа гаргасан байх
•Баг, гишүүдийн итгэл, үнэмшил, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл

Бүртгэлийн асуултууд болон арга хэмжээний талаарх асуулт, мэдээлэл, санал хүсэлтийг 
80002662 
80002863
гэсэн дугааруудаар 24 цагаар хүлээн авна.

2018.01.15

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook