Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

ХҮҮХДИЙН ХЭЭРИЙН ДАДЛАГА СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

ХҮҮХДИЙН ХЭЭРИЙН ДАДЛАГА СУРГАЛТЫН
ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Хүүхдийн хээрийн дадлага сургалтын 
4-р ээлж амжилттай явагдаж байна. Хүүхдүүдийн маань сэтгэгдэл өндөр, ээж аавуудын сэтгэл хангалуун байна. Хамтран ажиллаж буй ойн нөхөрлөлүүддээ баярлалаа. Эцэг эхчүүдийн хүсэлтээр дахин нэг ээлж явуулахаар боллоо. Та амжиж бүртгүүлээрэй. Энэ зуны сүүлийн ээлж 8 сарын 18-21 нд явагдахаар боллоо.

ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:
Хүүхдийн бие даан амьдрах чадварыг хөгжүүлэх, өөрт тохиолдож буй асуудлыг хялбар шийдвэрлэх, нийгмийн олон талт харилцаанд орж өөрийгөө таньж мэдэх, аливаа гарч болох эрсдэл тооцоолох, дасан зохицох чадварт суралцах.
Өсвөр үеийнхэнд XXI-дүгээр зуунд амжилттай бие хүн болон төлөвшихөд нь нэн шаардлагатай амьдрах ур чадвар болон сэтгэн бодох, манлайлалын чадваруудыг хөгжүүлж , өөрсдийн гэсэн зорилготой болгож түүндээ хүрэх урам зоргийг төрүүлэх.

ХЭРЭГЖҮҮЛЭГЧ: НҮБ-н дэргэдэх “Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан”-ийн дэмжлэгтэйгээр “Технож Бизнес Инкубатор Төв” ТББ-ийн хэрэгжүүлж буй уламжлал соёлоо тээгч байгалиа хамгаалагч малчдын нэгдэл ойн нөхөрлөлүүдийг орлогтой, чадавхитай болгох зорилгоор Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг (НИТАЖ) хөгжүүлж байна.

АЯЛАЛД ЯВСАНААР:
- Гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж сурна
- Олон найз нөхөдтэй болно
- Хөдөө хээр бие дааж аялаж сурна
- Монгол ахуй соёлоосоо суралцана
- Амьдрах амь гарах ур ухаанд суралцана /Хээр зүг чиг олох, гал 
гаргах, галаа унтраах...г.м/
- Дасан зохицох чадварт суралцан
- Таны хүүхэд өөр орчин нөхцөлд шинэ найз нөхөдтэй болж, 
өөрийн авъяас ур чадвараа илэрхийлэн гаргаж, өөрийгөө таньж 
мэдэхэд нь туслаарай

ХААНА: Зүүн хараа дахь “НОЁН УУЛ” Эко отог
ХЭЗЭЭ: 2018 оны 8 сарын 18-21 өдөр НАС: 11-15
ЦУГЛАРАХ ГАЗАР: 2018 оны 8 сарын 18 өдөр Төмөр замын орон нутгийн кассын үүдэнд 09:10 ЦАГТ ХОЦРОХГҮЙ ХҮҮХДИЙН БИЧИГ БАРИМТТАЙГАА ИРЭХ 
ҮНЭ: 25000₮ / 1 өдрийн хоол цай, сургалт, унааны үнэ орсон/ 
НИЙТ: 4 өдөр
БҮРТГЭЛ: Хаанбанк 5450501199 Г.Ганболд / Утга: Нэр, утасны дугаараа бичээрэй/ урьдчилгаа хийж баталгаажуулаад үлдэгдлээ бэлнээр өгч болно.
УТАС: 88093530, 99093532, 89193538

2018.10.28

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook