Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

Бид Монгол хүн бүрийн сайн сайхны төлөө, орлоготой болгохын төлөө зүтгэдэг. Монголд ядуурал 29,6% хүрээд байна.

Хүн өөрчлөгддөг юм шүү. Зарим нь хөдөөнөөс ирсэн оркууд, цаг барьдаггүй, хариуцлага, сахилга бат байхгүй гээд л муулна. Гэхдээ тэд гадаадад, уул уурхайн компанид, автобусанд яаж явааг бодоорой. Өөр жишээ хэлэхэд сургалтын дүрмийг өөрсдөөр нь зохиолгоход л тэд сайн мөрдөнө шүү дээ. Хэдэн мянган жил бид талдаа л амьдарч ирсэн. Харин суурин соёлд зохицох, амьдрахад нь бид туслах хэрэгтэй. Мэдлэг, хандлага, ур чадвараас эхлээд итгэл найдвар тэдэнд өгч байж бид хөл нийлүүлэн алхах болно. МОНГОЛД 3 ХҮНИЙ НЭГ НЬ БУЮУ НЭГ САЯ ХҮН ЯДУУРЛЫН ШУГАМААС ДООГУУР АМЬДАРЧ БАЙНА. Цөөхөн, бахархам түүхт, баялаг ихт Монголчууд бид арай ч ийм хувь тавилантай биш баймаар. Үүнийг заримдаа бачимдаж, хашгирч байж хэлмээр санагдах юм. Эртхэн хотод ирсэн нь, хөлөө олсон нь нэг нэг айлд ч урам өгье, амьдрах чадварыг нь дээшлүүлье. Төрийн түшээд нь илүү анхаараасай. 
Энэ барьж буй нь гэрчилгээ биш талархалын захидал юм шүү. Тэднийг өөрөө өөрийгөө ялан дийлэх, өрхөө ядуурлаас гарахад нь зориг өгч байгаа юм. Сургалтын дараа тэдний талархалын үгийг сонсох бүртээ би цэнэг авдаг. Би ажилдаа хайртай.

2018.10.28

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook