Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

Өмнөговь аймгийн ХХҮГ, "Технож Бизнес Инкубатор Төв" ТББ хамтран Өмнөговь аймгийн Бизнес эрхлэгч иргэдийг хамруулан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх Х

ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ

 Маршрут: Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар

 Хугацаа:  2018 оны 11 сарын  17-аас 22

Зохион байгуулагч:  Өмнөговь аймгийн ХХҮГ

                                  Технож Бизнес Инкубатор Төв ТББ

Дэмжигч: ГХЯ-ны дэргэдэх Технологи, Инновацийн мэдээлэл судалгааны зөвлөл,

                БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар

 

Зорилго: Говийн нөхцөл дэхь малчдын орлогыг нэмэгдүүлэх гарц, шийдэл, хамтын ажиллагааг бий болгох. Мөн БНХАУ, тэр дотроо ижил төстэй ӨвөрМонголд хэрхэн ядуурлыг бууруулж буй сайн туршлагатай танилцах.

 

Өмнөговь аймаг нь Монгол орны уул уурхай болон аялал жуулчлалын гол бүс, мөн БНХАУ-тай хамгийн өргөн хиллэдэг аймаг бөгөөд 2 ч боомттой болно. Үүнийг боломж болгон “БҮС ба ЗАМ”-ын хүрээнд хэрхэн хамтран ажиллаж тэдгээрт ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч болох ирээдүйн гарцыг бий болгох, судлах нь энэ аялалын үндсэн зорилго болно.

          Мөн Монгол улсын тулгамдсан асуудлын нэг нь ядуурал бөгөөд үүнтэй хамгийн сайн тэмцэж амжилттай яваа улс нь БНХАУ билээ. Иймд энэ сайн туршлага тэр дотроо ижил төстэй ӨвөрМонголд хэрхэн ядуурлыг бууруулж буй үйл ажиллагаатай танилцах юм. Үүн дотроо малчдын амжиргааг яаж дэмжиж байна вэ? гэдгээс суралцана.

         Бидний бас гол судлах зүйл зах зээлийхээ зарчмаар малчдын орлогыг нэмэх гарцыг хайх юм. Иймээ малчин өрх дангаараа болон хамтран эрхлэх боломжтой сүү, мах боловсруулах бага оврын тоног төхөөрөмж, өрхийн хэрэгцээг хангах сэргээгдэх эрчим хүчний боломжтой танилцана. Үүн дотроо жилийн 4 улирал саах боломжтой ингэний сүүний ашиг тусын судалгаа, түүнийг боловсруулах, бүтээгдэхүүн болгох, савлах тоног төхөөрөмж үзэх, түүнийг уул уурхайн компаниудад нийлүүлэх болон экспортлох боломжийг судлана. Мөн мах, тэр дотроо хаягдаж буй дотор мах, толгой шийр, тавхайг боловсруулах /угаах, хуйхлах, утах, хатаах-борцлох, хэрчих, амтлах, хөлдөөх, савлах г.м / бага оврын тоног төхөөрөмж үзнэ, үйлдвэрлэгчидтэй холбоо тогтооно. Говийн нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой эрхчимжүүлсэн аж ахуй, тарих тэжээлийн ургамлын судалгааг сонирхоно.

2019.01.16

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook