Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

“Стратегийн ач холбогдол бүхий барааны худалдаа” сэдэвт семинарт оролцохыг урьж байна

Өндөр технологийн, үнэ цэнэтэй, “стратегийн” бараа бүтээгдэхүүн болон технологийн худалдааг дэлхийн хэмжээнд томоохон экспортлогчдын зохицуулж буй арга туршлагыг танилцуулах, энэхүү худалдаа Монголын бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим 2016 оны 10 дугаар сарын 26-27 өдрүүдэд “Стратегийн ач холбогдол бүхий барааны худалдаа” сэдэвт семинарыг Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах гэж байна.

Семинарын үеэр БНХАУ, Солонгос, Япон болон АНУ-ын экспертүүд илтгэл тавих болно. Тус семинарт дараах аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох боломжтой. Үүнд:

  • Газрын тос, байгалийн хий, уул уурхай, химийн үйлдвэрлэл, аж үйлдвэрлэл, цахилгаан бараа, хэрэглээний программ, логистикийн компаний төлөөлөл 
  • Дээрх компаниудын стратеги, борлуулалт, маркетинг, судалгаа, хөгжил, логистик, хууль эрх зүй, олон нийттэй харилцах, нягтлан бодох, худалдан авалт хариуцсан хэлтсийн ажилтнууд
  • Шинэ технологи болон гадаадын хөрөнгө оруулалт эрэлхийлж буй компаниуд 
  • Гадаад зах зээлээ тэлэх зорилго бүхий компаниуд

Зохион байгуулалгч: АНУ, Нью-Йорк мужийн Олбани хотын Их сургууль, Бодлогын судалгааны төв

Хамтран зохион байгуулагчид:

  • Монгол дахь Америкийн худалдааны танхим (AmCham)
  • Монголын бизнесийн зөвлөл (BCM)
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MNCCI)
  • АНУ-ын Элчин сайдын яам

Ивээн тэтгэгч: АНУ-ын Экспортын Хяналт, Хилийн Аюулгүй Байдлын Хөтөлбөр (EXBS)

Хугацаа:

2016 оны 10 сарын 26-ний өдрийн /Лхагва гариг/ 09:00 - 16:30 цагт,
2016 оны 10 сарын 27- ны өдрийн /Пүрэв гариг/ 09:00 - 12:30 цагт

Хаана: Сүлд Танхим, Бэст Вэстэрн Прэмэйр Туушин зочид буудал, Ерөнхий Сайд Амарын гудамж, Улаанбаатар, Монгол Улс

Бүртгүүлэх хугацаа: 2016 оны 10 сарын 25
Бүртгүүлэх хаяг: МҮХАҮТанхим – Экспортыг Дэмжин Хөгжүүлэх Газар
Утас: 328878, 99238770, 98110777
Цахим шуудан: export@mongolchamber.mn

ХАВСРАЛТ ТАТАХ: Hutulbur_of_Mongolia_Industry_Outreach_Seminar_Agenda.docx

2016.10.20

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook