Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

Манай төсөл

Манай ажлын үр дүн, томоохон ажлууд (2007-2012)

Нийт 2638 иргэнд БЭБХ хөтөлбөрийн болон бусад сургалтуудыг явуулсан.

БИТ-ийн мэргэжлийн зөвлөхүүд сургалтанд хамрагдсан төгсөгчид, бизнес эрхлэгчид болон БИТ-р үйлчлүүлэгч нийт 2160 иргэд болон аж ахуйн нэгжид төсөл, хөтөлбөр боловсруулах бизнесийн болон мэргэжлийн төрөл бүрийн зөвлөгөө өгсөн.

Өнгөрсөн хугацаанд нийт 414 иргэн болон ААН-д 1521 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авахад зуучилсан.

Хан-Уул Дүүргийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний хэлтэс, Хас Банк болон Канад сантай хамтран “Ядуурлын эсрэг бизнес эрхэлж хамтдаа тэмцье” аян өрнүүлж, нийт 20 орчим иргэд зээлд зуучлагдаж, 10 гаруй бизнест батлан даалтын сан бүрдүүлэн зээл олгосон. Бүх зээлүүд 100 хувь эргэн төлөгдсөн.

Нийт 73 иргэн болон аж ахуйн нэгжийг БИТ-ийн байранд байршуулан бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд шинээр 306 ажлын байр бий болгосон.

Технож БИТ-ын техникийн чадавхи дээшлүүлэх, харилцагч бойжигчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2008 онд “Project Abroad” байгууллагаас богино хугацааны сайн дурын бизнесийн зөвлөх, 2008 оны 1-р сараас АНУ-ын Энхтайвны Корпусын банк, санхүүгээр мэргэжсэн сайн дурын ажилтанг 1 жилийн хугацаатай зөвлөхөөр тус тус авч ажиллуулсан.

2007 онд Төв Азийн залуучуудын холбоо, X-Энтертайнменттэй хамтран “Бизнесийн гараа” реалити шоу бэлтгэж, TM телевизээр 30 удаа нэвтрүүлсэн.

2009 онд Ийгл TV-тэй хамтран 3 сарын турш 10 бойжигчийн бизнесийг үндэсний хэмжээнд сурталчлах ажлыг амжилттай зохион байгуулсан.

БИТ өнгөрсөн онуудад дотоод, гадаадын нийт 25албан ёсны үзэсгэлэн худалдаанд 320 бойжигч, харилцагчдыг оролцуулсан. Үзэсгэлэн, худалдаанд оролцогчид нь нийт830 сая гаруйтөгрөгийн борлуулалт хийсэн.  Үүнээс гадна дүүрэг, нийслэл, яам, засгийн газар болон төсөл хөтөлбөрийн байгууллагуудын арга хэмжээ, өдөрлөг, наадам, үзэсгэлэн худалдаанд бас оролцдог.

 “Ядуурлын эсрэг бизнес эрхэлж тэмцье” аяны хүрээнд “Канад сан”-тай хамтран Хан-Уул дүүрэгт төсөл хэрэгжүүлж, 14 иргэд, бүлгийг шинээр бойжуулсан.

2008 онд Хас Банк, МҮХАҮТ-иас зохион байгуулсан“Амьдрал үргэлж сайхнаараа” реалити шоунд манай 3 бойжигч амжилттай оролцож, бойжигч тус бүр 2-3 сая төгрөгийн барьцаагүй зээл авсан.

2008-2009 онуудадгар урлал эрхэлдэг бойжигч нарынхаа бараа бүтээгдэхүүний чанар, борлуулалтыг дээшлүүлэх зорилгоор “Гар урлал, ноосон эдлэл экспортлох төсөл” хэрэгжүүлсэн.

2009 ондНийслэлийн ЗДТГ, НийслэлийнХөдөлмөрийнГазар, Жижиг, дундүйлдвэрийнгазартайхамтраниргэд, ААН-д үйлдвэрлэлэрхлэх, шинээражлынбайрбийболоходньтуслахзорилгоор “Айлаасэрэхээравдраауудал” зөвлөгөөнзохионбайгуулсан. Энэзөвлөгөөнд 60 гаруйхүмүүсхамрагдсан.

2009, 2011онуудад СХД-ийн ЗДТГ, ДЗОУБ-ынТолгойт, Баянхошуусалбартайхамтран “Бидхамтдаа”,“Бидхамтдаа-2” бизнесэрхлэгчдийнзөвлөгөөнийамжилттайзохионбайгуулж, нийт 500 гаруйиргэд, бизнесэрхлэгчдийгхамруулсан.

2009 онд НҮБ-ийн “Монголдүйлдвэрлэв” төслийнзахиалгааругтөслийнэхнийүрдүнгийнүнэлгээнийажлыгамжилттайгүйцэтгэсэн.

2011 онд Хан-Уул Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажил олоход бэрхшээлтэй иргэдэд зориулан “Таньд боломж байна” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрт 110 иргэн хамрагдаж, 84 иргэн ажлын байртай болсон.

2011 ондДЗМОУБ-аасзохионявуулсан СХД-ийнЭдийнзасгийгоролцооныаргаарүнэлэхсудалгаандоролцсон.Энэсудалгааныүрдүндгарурлал, оёмолсүлжмэлбүтээгдэхүүн, хүнснийногооныбүтээгдэхүүнийнэмүүөртгийнсүлжээбайгуулагдсан.МанайБИТ ньгарурлал, оёмолсүлжмэлбүтээгдэхүүнийнэмүүөртгийнсүлжээгтэргүүлэнажиллажбайна.

ОУ-ын бизнес инкубацийн талаарх гарын авлага, сурах бичиг, материалуудыг орчуулан гаргасан.

2011 оноос эхлэн Дүүрэг, Нийслэлийн ҮХААГазар болон ДэлхийнЗөнгийн ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр туршлага судлах аялалыг Улаанбаатар хот, хөдөө орон нутагт шилдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрүүдийг үзэхээс гаднаМонголын Түүхийн музей, Богдын музей,  Монгол костьюмсын музей гэх мэт газруудаар орж санаа туршлага өгч байна.

2010 оны 3 сард мөн 2012-12 сард тус тус Улаан Үд, Эрхүүгээр дамжин зохиогддог үзэсгэлэнгүүд,2011 оны 11 сард БНХАУ-ын Хөх хотод болсон Улаанбаатар-Хөх хотын найрамдлын 20 жилийн ойн үзэсгэлэн худалдаа, 2012 оны 6 сард мөн 2013 оны 6 сард Манжуурын Олон улсын үзэсгэлэн худалдаанд бойжигч нараа оролцуулав.

2012 оноос эхлэн Нийслэлийн Хөдөлмөрийн Газар, Их дээд сургуулиудтай хамтран “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд оюутнуудыг жижиг дунд бизнест шаардлагатай байгаа судалгаа, төлөвлөлт болон бусад туслах үйл ажиллагаанд оролцуулж байна.

2012 оны 3 сард Дэлхийн Зөн Монгол ОУБ болон бусад хамтрагчидтай Гар урлаачид, оёмол сүлжмэлийнхэний ур чадварыг дээшлүүлэх, шинэ санааг дэмжих, уламжлалт урлалаа хөгжүүлэх, бүтээгдэхүүний чанар өнгө үзэмж, загвар дизайныг сайжруулах зорилгоор тэдний дунд шилдэг бүтээгдэхүүний уралдаан, үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.Шагналын сан 6 сая төгрөг байлаа.

2012 оны 4 сард Тайваны Бизнес инкубатор төв, шилдэг үйлдвэрүүд болон Олон Улсын бэлэг дурсгалын үзэсгэлэнг захирал Г.Галаарийдий үзэж туршлага судлав.

2012 оны 5 сард СХДүүргийн бүх хорооны өрхийн үйлдвэрлэгчдийн судалгаа хийв. Хорооны нийгмийн ажилтнуудаар дамжуулан судалгаа авав. Нийт 32 хорооноос 25 хорооны 881 хүний судалгааны материал ирсэн.

2012.06-08 сарын хооронд Эм Ар И Эм ХХК, Мандах нар сургалтын төв, Технож БИТ нар хамтран улсын 16 сая төгрөгийн санхүүжилтээр үйлдвэрлэл дээрх сургалтыг 40 иргэнд хийв.

2013 оны 5 сард Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны үзэсгэлэнгийн танхимд, Ногоон хэрэм-2013 арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар гоёмсог тасалгаа” цэцгийн үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Улаанбаатар Бизнес Хөгжлийн Төв, Ойн судалгаа хөгжлийн төв, иргэд хамтран зохион байгуулав.

2013.06.28-30-нд Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны үзэсгэлэнгийн танхимд Ажилтай орлоготой Улаанбаатар-Наадмын гоёл үзэсгэлэн худалдааг Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хөдөлмөрийн Яам, МАОЭНХ, МБИҮНХ, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нартай хамтран зохион байгуулав.

2013.09.26-29-нд Мишээл Экспо төв дээр Бид хамтдаа үзэсгэлэнг Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хөдөлмөрийн Яам, МАОЭНХ, МҮХАҮТ, МБИҮНХ, Зөн сан ББСБ, Нийслэлийн Хөдөлмөрийн Газар нартай хамтран зохион байгуулав.2013-11 сар Дорноговьаймгийн Хөдөлмөрийн хэлтэс “Сайн өдрийн зах” хийлдэг байгууламж болонборлуулалтыг дэмжих төвийг байгуулсан.

·      ·      ·      ·      ·      ·      2017.06-12 саруудад Баянзүрхдүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран Борлуулалтыг дэмжих төвийг байгуулсан.

 

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook