Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

БНХАУ-ын Хөх хотод болох үзэсгэлэнд урьж байна

БНХАУ-ын Хөх хотод болох үзэсгэлэнгийн урилга

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод 2019.10.09-10.12 болох Эко-Хөдөө Аж Ахуй Ба Мал Аж Ахуйн Олон Улсын Анхдугаар Үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

Тус үзэсгэлэнд БНХАУ-ын болон, бусад улс орны 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцох төлөвлөгөөтэй бөгөөд Хөх хотын 120,000 м.кв бүхий шинэ үзэсгэлэнгийн төвд болно. Хөдөө аж ахуйн холбогдолтой дэвшилтэт, ухаалаг тоног төхөөрөмж, машин техник, дрон, нисэх онгоц, хүлэмж, үр, бордоо, ургамал хамгааллын бодис, МАА, шувуу, гахай, зөгий зэрэг туслах аж ахуй, тэжээл, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнүүд болон ой, загасны аж ахуйн холбогдолтой зүйлс ч багтсан болно.

Уг үзэсгэлэнгийн хугацаан дахь 3 шөнө 4 өдрийн буудал болон үзэсгэлэнгийн талбайн хөлс, өдрийн хоол, буудал үзэсгэлэнгийн хоорондох автобус бүгд 500 юань болно. Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалантай холбоотой хурал форум энэ өдрүүдэд болно. Бүх төрлийн газар тариалан, хүнс, мал аж ахуйн компани, байгууллагуудыг урьж байна.

Арга хэмжээнд Монгол Улсаас 12 байгууллага оролцох боломжтой тул бид эхэлж бүртгүүлсэн 12 байгууллагыг оролцуулах болно.

Үзэсгэлэнгийн талаар нэмэлт мэдээллийг 99093532, 88113532 утсаар авна уу.
Технож Бизнес Инкубатор Төв.

Сонирхсон нь майл, утасны дугаараа үлдээнэ үү.

2019.10.24

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook