Хөх хот-Экспо, туршлага судлах аялалын тэмдэглэл-1
АНХНЫ ОЛОН УЛСЫН ЭКО ХӨДӨӨ АЖ АХУЙ БА МАЛ АЖ АХУЙ ЭКСПО-д 50-иулаа амжилттай оролцоод ирлээ.
Тус үзэсгэлэн, хурал форумууд Хөх хотын 120,000 м.кв бүхий шинэ үзэсгэлэнгийн төвд болов. Хөдөө аж ахуйн холбогдолтой дэвшилтэт, ухаалаг тоног төхөөрөмж, машин техник, сав баглаа боодлын тоног төхөөрөмж, материал, дрон, жижиг онгоц, хүлэмж, үр, бордоо, ургамал хамгааллын бодис, МАА, шувуу, гахай, зөгий зэрэг туслах аж ахуй, тэжээл, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнүүд зэрэг өргөн хүрээнд зохион байгуулагдлаа.
Монголын талаас оролцогчдыг Технож Бизнес Инкубатор Төв зохион байгуулав. 14 аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож, үзэж сонирхохоор 30 гаруй нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй үзэсгэлэн, форумуудад бид оролцлоо. ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУТИС, Монгол ногоо төсөл, Өмнөговь дахь Хүнсчдийн Холбоо болон Шинэ Өсөлт ХАА-н сэтгүүлийхэн, Монос, TesoroFloreale зэрэг хувийн хэвшлийн төлөөлөл байв.
2019.10.24