Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

Өвөр Монгол Баяннуур аймаг яваад ирлээ. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа-ийн дэмжлэгтэйгээр ШУТИС БАТС-ын дэд захирал Ч.Баасандаш, Өмнөговийн малчд

Өвөр Монгол Баяннуур аймаг яваад ирлээ. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа-ийн дэмжлэгтэйгээр ШУТИС БАТС-ын дэд захирал Ч.Баасандаш, Өмнөговийн малчдын хамт сайн туршлага судлаад ирлээ.


1. Бортохой буюу Hetao Цахим худалдааны парк үзлээ. Амжилттай ажиллаж байна. Сурах зүйлс их байна. Хувийн компани санаачлан Хятадын Засгийн газраас олон тэрбум юаны дэмжлэг авч, их ч юм бүтээн байгуулжээ. Жижиг гэлтгүй зарим санаачлагыг нь нэвтрүүлмээр санагдсан. Монголын бараа бүтээгдэхүүнийг борлуулж өгье, үзэсгэлэнгийн заал, агуулахаа үнэ төлбөргүй ашиглуулья гэсэн. Энэ Бортохойд Батмөнх даян хаан өвөлждөг байсан өнтэй сайхан газар юм байна.


2. Махны чиглэлийн хонины аж ахуй нь Хятадын урд мужууд руу махаа нийлүүлж байна. Нэг төллөхдөө дандаа ихэрлэж, 2 жилд 3 төллөхдөө 6 хурга гаргана. Эрчимтэй тэжээснээр хурга 5-6 сартайдаа 60 кг хүрнэ.


3. Ингэний саалийн аж ахуй. Ингэний сүү үнэд хүрч буй тул Малчид нийлж Улаан тэмээний нийгэмлэг байгуулсан бөгөөд өөрсдөө болон сонирхогч иргэдийг оролцуулан хөрөнгө хамтран саалийн ферм байгуулжээ. Ферм ботготой ингийг малчдаас 2000 юаниар жил түрээслэн сүүгээ үйлдвэрүүдэд 1 литрийг 80 юаниар нийлүүлнэ. Бэлчээрлэлт бага үед дунджаар өдөрт 30 юаны тэжээл иддэг юм байна.

2019.10.24

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook