Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

БНХАУ-ын Зөгийн аж ахуйн анхдугаар үзэсгэлэн худалдаатай танилцах аялалд урьж байна

Монголын Зөгийчдийн Холбоодын Дээд Зөвлөлөөс "ТЕХНОЖ" Бизнес Инкубатор Төвтэй хамтран Зөгийн салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Зөгийн аж ахуйн анхдугаар үзэсгэлэн худалдааг үзэж сонирхох, техник технологиудтай танилцах, харилцаа түншлэл тогтоох, захиалга гаргах худалдан авалт хийх зорилгоор тодорхой тооны зөвхөн ЗАА эрхлэгч, зөгийчдийг групп аялалд бүртгэнэ. Аялалд оролцогч нь зөгийн салбарын олон улсын үзэсгэлэн үзэхээс гадна Бээжин хотын түүх дурсгалын газруудтай танилцах боломжтой. Буцах замдаа Эрээн хотод тоног төрөөхөмж, худалдаа үйлчилгээгээр орох боломжтой юм.
Бүртгэл хийх хугацаа: 2019 оны 11 сарын 01 хүртэл.
Аялалын зардал: 700'000₮ (хоол, үзвэрийн зардал ороогүй), данс: ХААН банк, Технож Бизнес Инкубатор Төв - 5007292903

Дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрөөс харна уу!
Салбар холбоод гишүүддээ танилцуулна уу!

Холбогдох утас: 7000-0700, 99093532
Е-мэйл: galaa@incubator.mn

2019.10.28

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook