Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

АЖЛЫН ХАЖУУГААР ХИЙЖ БОЛОХ 101 БИЗНЕС САНАА

Таны одоо хийж байгаа ажил хэдийгээр хангалттай орлого өгч байж болох ч ажлын хажуугаар давхар бизнес хийдэг байвал хэзээ нэгэн өдрийн гэнэтийн санхүүгийн асуудалд шаналж суух хэрэггүй болно.

Бизнес эрхлэгч болно гэдэг нь эрсдэлтэй бас цаг, зав, мөнгө гээд олон зүйлсийг зориулах хэрэгтэй болохыг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэхдээ нэгэнт энэ бүгдийг даваад гарчихвал таны амьдралын хэв маяг өөрчлагдөж, өөрөө өөртөө ажиллах нь одоо хийдэг ажлаас хэд дахин их орлоготой байж болох байсныг аяандаа мэдрэх болно.

Олон хүмүүс давхар орлоготой болохыг хүсдэг. Тэхдээ тэдний нийтлэг асуудаг асуулт нь "Ямар төрлийн бизнес эрхлэх вэ?”, "Ажлынхаа хажуугаар хийх ямар төрлийн бизнес байж болох вэ?” гэсэн асуултууд байдаг. Мэдээж өнөөдөр хорвоо дэлхий дээр хийж болох хичнээн төрлийн бизнес байдаг билээ. Энэ олон мянган санаанаас хэрэгтэйг нь олж барьж авах хэцүү.

Бидний ихэнхи нь өнөөдөр шууд ажлаасаа гараад бизнес эхлүүлээд явах хүсэлгүй байдаг. Учир нь хэр удаан хугацааны дараа эхлүүлсэн бизнес нь үр ашгаа өгч эхлэхийг мэдэхгүй болохоор тэр. Эсвэл ашигаа өгөхгүй дампуурвал хэн нэгний санхүүгийн шууд хараат байдалд орохыг хэн ч хүсэхгүй.

Та ажлынхаа хажуугаар өөрийнхөө сонирхсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүмүүсийн хандлага зэргийг судалж өөрийн хүссэн бизнесээ эхлүүлж болно. Хэрвээ бизнес амжилттай яваад эхэлбэл тэр үед л ажлаасаа гарч жинхэнэ өөрийнхөө бизнест цаг заваа зарцуулах боломж бүрдлээ гэсэн үг.

Бидний ихэнхид тохиолддог нэг асуудал бол бүтэн цагийн ажил нь нэг их цалин өгөхгүй мөртлөө олон цагаар ажиллуулж зовоогоод байдаг тул болдог бол тэр дорхноо ажлаасаа гарчмаар санагддаг үе бий. Даанч, гарчихвал хаанаас мөнгө олох билээ.

Аз болоход ажлын хажуугаар өөрийн бизнесийг эхлүүлж болох мянга мянган санаанууд байна. Хэрэв та бизнес гэдэг тоглоомын дүрмээр зөв тоглож чадвал дуртай дургүй, хийдэг ажлаасаа гарч өөрийн дуртай зүйлээ хийж карьераа өсгөх цаашлаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бүрэн боломжтой.

  1. График дизайн

График дизайны мэдлэгтэй байхад үнэхээр ашигтай. Мөн сураад эхлэхэд тийм ч хэцүү биш. Жишээ нь хамгийн өргөн хэрэглэгддэг программууд гэвэл Adobe Illustrator, Photoshop. Веб сайтуудаас Canva, Visme зэргүүд нь хэрэглэхэд хялбар анхан шатны жоохон мэдлэг, бүтээлч сэтгэлгээ байхад л мөнгө олох нэг хэрэгслээ болгож болно.

  1. Веб дизайн

Веб дизайнерууд технологийн чиглэлийн компаниудад их эрэлттэй байдаг. Веб дизайн ерөнхийдөө вебсайтын гоёмсог загварыг хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тохируулж бүтээх юм. Хаа нэгтээ, хэн нэгэн үргэлж өөрийнхөө бизнест зориулж мэргэжлийн вебсайт хийлгэх шаардлага гарч байдаг. Энэ төрлийн бизнес эхлэхэд таньд интернет, нөүтбүүк мэдээж дээрээс нь сонирхол байхад болоод явчихна. Жишээ нь энэ талын сургалт үйлчилгээ явуулдаг сайтууд нь Skillcrush,CareerFoundryGeneral Assembly гэх мэт.

  1. Веб хөгжүүлэлт

Веб хөгжүүлэгч нь одоо үед өндөр эрэлттэй мэргэжлүүдийн нэг болсон. Та веб хуудсаа хэдхэн сарын дотор Treehouse  Codecademy зэрэг сайтуудын тусламжтай хийх боломжтой. Тодорхой хугацааны дараа веб хөгжүүлэлтийн үндсэн хэлүүд болох HTML, Ruby, Python, javascript, CSS-г сурчихсан байхад ажлынхаа хажуугаар биеэ даагаад хийж болох бүрэн боломжтой.

  1. Татварын тайлан /буцаан олголт/

Энэ төрлийн ажлыг хүн болгон хийгээд байдаггүй. Тэхдээ үргэлж хэн нэгэн хүн жилийн юмуу улирлын эцэст цаасан дээр бичигдсэн тоонуудыг хооронд нь нэмж хасч татварын газарт өгөх шаардлага гарч байдаг. Бизнес эрхэлж байгаа хувь хүн, байгууллага бүр улирал, жилийн эцэст цаг нь тулахад тайланг нь бэлдээд өгчих мэргэжлийн хэн нэгний туслалцаа гарч байдаг. Энд тэнд элдэв янзын зар эсвэл хүн амьтанд хэлж байхаар энэ талын вебсайттай байвал таньд ч тэр таны үйлчлүүлэгчдэд ч тэр амар байх болно. Жишээ нь (санаа авах үүднээс) Income Tax School нь энэ талын сургалтыг явуулдаг сайт юм.

  1. Худалдааны төлөөлөгч

Хэрвээ таньд хүмүүстэй харилцах харилцааны өндөр чадвар байгаа гэж боддог бол бас бага зэрэг эрсдэл хүлээж чадна гэж бодож байгаа бол энэ таньд тохирсон ажил. Анхлан бизнес эхэлж байгаа хүмүүс ийм төрлийн хагас цагийн ажилтанг хайж байдаг. Анхлан эхэлж байгаа гэдэг утгаараа та ажил олгож байгаа хүнтэйгээ авах ашгаа тохиролцож болно. Хэрвээ бүтээгдэхүүн амжилттай зарагдсан тохолдолд муугүй ашиг авчирч болох юм.

  1. Онлайн сургалт

Хэрэв та ямар нэгэн талаараа мэргэшсэн байвал таны мэдлэг, туршлагыг сурах сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс үргэлж байдаг гэдгийг санаарай. Онлайнаар дамжуулж сургалт явуулдаг байгууллага, хувь хүмүүс сүүлийн үед гарч ирж байгаа тэхдээ тийм ч сайн хөгжөөгүй салбаруудын нэг. Энэ нь таньд боломж байнаа гэсэн үг. Миний хамгийн сайн мэдэх бас дуртай онлайн сургалтуудын нэг болKhan Academy. Үүсгэн байгуулагч Salman Khan. Хичээлүүд нь зуун хувь үнэгүй боловч овоо мөнгө хийдэг залуу бий.

  1. Е-ном

Өөрийн амьдралаас олсон мэдлэг туршлагаа електрон ном хувилбарт оруулж веб сайтад байрлуулснаар хэрэгтэй хүмүүс нь татаж авч  тэд өөрсдийн ажил амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болох юм. Учир нь тэдний хувьд дэлхийн хаа нэгтээгээс таны номыг татаж авахад их хялбар байх болно. Сонирхуулах үүднээс selling eBooks online энэ линкээр нэг ороод  үзээрэй.

  1. Инстаграм Маркетинг

Хэрвээ та инстаграм дээр олоон дагагч нартай бол энэ давуу ашиглаад компаниудын бүтээгдэхүүнүүдийг сурталчилж болно. Сурталчилгаа болгон дээр хэдийг суутгах нь таны мэдэх асуудал. Жишээ нь бидний мэдэх Америкт энэ төрлийн бизнес нилээд сайн хөгжсөн байна. Үнийн хувьд 500$-5000$ хооронд. Манай орны хувьд олон сая дагагчтай болох боломжгүй ч хүн амын тоонд харьцуулж үзвэл 100-300 мянган дагагч бол муугүй тоо юм. Жишээ болгож энэ this fashion Instagrammer линкрүү орж үзээрэй.

  1. Ганцаарчилсан онлайн сургалт

Дээр дурдсан онлайн сургалтаас ялгаатай нь энд та зөвхөн нэгээс хоёрхон хүнд л хичээл заах юм. Хамгийн үр дүнтэй сургалт бол яалтач үгүй нэгээс олонгүй хүнтэй тулж ажиллах байдаг. Ганцаарчилсан сургалт нилээд түгээмэл байдаг ч та энэ талаар урьд өмнө нь бодож байгаагүй байж болох юм гээд орууллаа.

  1. Подкастинг /Podcasting/

Энэ үгийг бид интернетэд энд тэнд явж байхдаа зөндөө харж бас сонсч байсан. Ерөнхийдөө Podcast гэдэг үг нь Apple-н "iPod”, радио нэвтрүүлэг гэдгийн "broadcast” үгнүүдийн дундаас үүссэн бөгөөд audio, video, digital radio, PDF, эсвэл ePub хэлбэрүүдээр оршино. Та эдгээрүүдийг ямар нөхцөлд яаж ашиглахаа аль хэдийнэ мэддэг болсон байгаа нь ойлгомжтой.

Тэхдээ бид энд audio, video, digital radio-г авч үзэж байна. Хэрвээ та тодорхой тооны сонсогч, үзэгчдийг тодорхой сэдвийн дор цуглуулж чадвал спонсорыг нэг их ядах зүйлгүй олж чадна гэж бодож байна.  Учир нь таны хэр олон фенүүдтэйгээс шалтгаалаад компаниуд, хувь хүмүүс таньд мөнгө төлж таны шоунд орох боломжтой. Миний сайн мэдэх подкастинг хийдэг радио бол Business Radio 98.9 үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байгаа ч нилээд олон сонсогчтой болсон байгаа. Англи дээр подкаст сонирхдог бол John Lee Dumas-н  how to make money podcasting энэ линкээр ороод үзээрэй.

  1. Amazon Reselling

Amazon дээр байгаа бүтээгдэхүүнийг худалдан авч дахин зарж мөнгө олох боломжтой. Таньд хэрэгтэй зүйлс гэвэл интернет, компьютер, эхлэхэд хэрэгтэй хэдэн доллар байхад болно. Эхэндээ нилээд их судалгаа хийх шаардлагатай боловч яваандаа хийгээд ирэхээр дасчихна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Beginner’s Guide: Reselling on Amazon энэ линкээс үзээрэй.

  1. Бизнесийн зөвлөгч

Хэрэв та өөрийнхөө мэргэжилд гаргууд сайн эсвэл мэргэжлийн сертификаттай бол энэ чадвараа яагаад хэрэгтэй газарт нь ашиглаж мөнгө олж болохгүй гэж. Мэдээж та сайн маркетингийн мэргэжилтэн, бизнесийн стратегич бол олон бизнесүүд таны тусламжийг авахад бэлэн байдаг. Тэхдээ өнөөдөр ганцхан бизнесийн сургууль төгссөн хүн бизнесийн зөвлөх болдог гэсэн хууль хаана ч байхгүй. Туршлагатай инженер, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, багш нар гээд бүх салбарт бизнесүүд тодорхой хэмжээгээр хөгжиж байна. Та яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэ жижигхэн нийтлэлийг уншаад үз. 18-step checklist

  1. Affiliate Sales and Marketing

Өнөөдөр зарим алдартай блогчдийн гол мөнгө олох эх үүсвэрүүдийн нэг нь Affiliate Sales and Marketing юм. Хэрвээ таньд одоо ажиллуулж байгаа вебсайт байдаг бол түүгээрээ дамжуулж компаниудын бүтээгдхүүнүүдийг сурталчлах юм. Вебсайттай байх шалтгаан нь таны сурталчилж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэгч таны сайтаар дамжуулж тухайн бүтээгдэхүүнийг авсан тохиолдолд та зарагдсан барааны үнийн дүнгийн тодорхой хувийг авна гэсэн үг. Юу вэ гэхээр таньд хандалт сайтай вебсайт байх мөн сайн онлайн маркетинг хийхэд л болно. Бас facebook-ээр дамжуулж энэ бизнесийг бас хийх боломжтой. Хамгийн гол нь ийм үйлчилгээ үзүүлдэг компаниудад эхлээд account нээх шаардлагатай. Компани болгоны таньд санал болгох үнэ өөр өөр байдаг. Гагцхүү та өөрт тохирохыг хайж олох хэрэгтэй. Энэ дотроо хамгийн алдартай нь Amazon Affiliate юм. Мөн ClickbankSkimlinks, Rakuten

  1. Virtual assistant

Хэрэв та юманд их эмх цэгцтэй ханддаг дадалтай бол олон ажлыг зэрэг хийх чадвартай бол гэрэээсээ эсвэл хаанаас ч хийж болох Virtual Assistant буюу зайны туслагч хийж болно. Ерөнхийдөө ямар нэгэн компани эсвэл хувь хүмүүс мэргэжлийн хэн нэгний туслалцаа богино хугацаанд хэрэгтэй болсон үед эдгээр ElanceIndeedUpwork сайтуудаар дамжуулж асуудлаа шийддэг гэхэд болно. Эндээс та хэр ажил хийснээсээ шалтгаалж ирээдүйн бизнесийн хамтрагчдаа ч олж болох юм.

  1. Англи хэлний багш

Дэлхий дээр өнөөдөр хэдэн мянган төрлийн хэл байдаг ч тэр дундаас тоотой хэдхэн нь олон улсад түгээмэл хэрэглэгдэж байна. Тэдний нэг нь англи хэл. Мэдээллийн гол эх сурвалжууд, олон алдартай зохиол, бүтээлүүд, ер нь хамгийн чухалд тооцогдох бүхий л мэдээллүүд англи хэл дээр нийтлэгдэх болсонтой холбоотой хүмүүсийн дунд хэрэгцээ бий болохоос гадна бүр шаардлагын түвшинд ирээд байгаа. Учир нь дээрхи шалтгаануудаас үүдээд компаниуд англи хэлний зохих болон түүнээс дээш мэдлэгтэй хүнийг ажилд авах шаардлага тавих болсон. Иймдээ ч хүмүүс богино хугацаанд хурдан англи хэлийг сурахыг эрмэлзэж байгаа ч тэр болгон хүссэн үр дүндээ хүрдэггүй. Үүнд олон шалтгаан байдгаас хамгийн нийтлэг шалтгаануудыг тоочвол:

-Би дэндүү хөгшдөнө

-Надад энийг сурах зав үнэхээр алга

-Тэртээ тэргүй тэр гадаад руу нь явах биш

-Төлбөр нь арай үнэтэй

-Надад ёстой авъяас байхгүй

-Сурахад их хэцүү

-Үг цээжилнэ гэдэг асуудал юм билээ

-Буруу дуудлагаасаа ичдэг

-Ямар сургалтанд суухаа мэддэггүй

-Цуг давтах хүн байхгүй

-Би ёстой залхуу

-10 жил сурлаа мэдэж байгаа юм алга

Эндээс нэг зүйлийг анзаарвал хүмүүс хэлийг хэрэгцээ, шаардлага бүр албадлагын гэж үзэж сурдаг. Дургүйд хүчгүй гэж үг байдаг. Хэрвээ хийж байгаа зүйлдээ дурлахгүй л юм бол мянга хүчлээд хэзээ ч үр дүнд хүрэхгүй. Би өөрөө энэ зовлонг мэдэхийн хувьд ингэж хэлж байгаа юм. Анхандаа би хэл сурч эхлэхэд хаанаас эхлэх вэ гэдэг л асуудал байсан. Энэ бол хэл сурах гэж байгаа хүн болгонд тулгардаг асуудал. Тийм болохоор тэр учраа олохгүй байгаа хүмүүст хэн нэгэн зааж сургах шаардлагатай болдог. Эндээс таны англи хэлний мэдлэг туршлага тэдгээр хэл сурах сонирхолтой хүмүүст хэрэгтэй болно. Хувийн англи хэлний багш мэдлэгээ түгээхийнхээ хажуугаар мөнгө олох боломжтой ажлуудын нэг болоод байна. /Сургалтын төвүүдийн үнэ өндөр байдаг нь хувиараа англи хэл заах багш нарт нэг давуу тал юм/

  1. Онлайнаар сурагчдад хичээл заах

Жил ирэх тусам бага, дунд, ахлах ангийн сурагчдийн сурлагын чанар буурсаар байгаа. Энийг хүмүүс олон янзаар тайлбарладаг. Ихэнхи нь технологи хөгжиж байгаатай холбогдон сурагчид ихэнхи цагийг компьютер, гар утасны ард тоглож эсвэл сошиал сайтуудаар хэсч өнгөрөөж байна гэх. Тийм байлаа гээд одоо яахав. Харин тэрийг нь ашиглаад та хүүхдүүдэд холын зайны сургалтыг явуулж болох юм. Мэдээж хэн хэндээ олон талын ашигтай. Ийш тийшээ явуулж чирэгдэл учруулахгүй, та компьютерийнхээ ард сууж байгаал хүүхдүүдэд хичээл заана. Шаардлагтай гэвэл очиж зааж болно.

  1. Сошиал медиа менежер

Бид бүгд хэт их цагийг нүүр ном, жиргээ, инстаграм дээр өнгөрөөж байна гэж шүүмжлүүлдэг болсон. Энэ нь ч үнэн. Хэрэв та сошиал медиагийн талаар туршлагатай бол өнөөдөр олон нийтийн сошиал сайтууд дээр өөрийн брендээ олон нийтэд таниулах гэсэн олон хувь хүмүүс, пүүс, компаниудад таны мэдлэг хэрэгтэй болсоор байгаа. Сүүлийн үед компаниуд сошиал медиа менежер авах зар их тавих болсон нь ямар их эрэлттэй болсоныг харж болно.

  1. Google Ad

Манайхны хамгийн их хэрэглэдэг хайлтын сайт бол Google. Энэ компаниар дамжуулж овоо хэдэн доллар хийчихдэг зуу зуун мянган хүмүүс байдаг. Мэдээж бүх зүйл интернетээр явагдана. Миний бодлоор Google бол ажлын хажуугаар мөнгө олох боломжтой хамгийн тохиромжтой сайтуудын нэг. Хэрэв та интернет маркетинг бас Google-н талаар зохих ёсны ойлголттой бол Google Adsense нь ажлын хажуугаар мөнгө олох боломжтой газруудын нэг. Google Adsense-н талаар анхан ойголт авах хэрэгтэй эсвэл цааш нь энэ талын мэдлэгээ дээшдүүлье гэвэл Google Ad Campaigns 101 аргачлалыг уншаад үз гэж зөвлье.

  1. Блог хөтлөх

Blog – гэдэг нь тогтмол мэдээлэл шинэчлэгдэн орж байдаг веб хуудас эсвэл вебсайт бөгөөд ихэвчлэн нэг болон түүнээс дээш тооны хэсэг бүлэг хүмүүс нэгдэн хийдэг. Ерөнхийдөө албан ёсны бус харилцан ярианы хэлбэрээр явагддаг.

Өөрөө ер нь хэзээ нэгэн цагт блог хөтлөх талаар бодож үзсэн үү?

Блогийг хүмүүс их олон төрлийн үйл ажиллагаанд ашигладаг. Сайн дурын, ашгийн, мэдээлэл түгээх, компаниа /бүтээгдэхүүнээ/ сурталчлах, нийгмийг уриалан дуудах үйлс гээд олон зорилгоор бүх салбарт ашигладаг. Та хэзээ нэгэн цагт хүмүүст "Энүүний тухай хүмүүстэй нэг нээлттэй ярилцах юмсан”,”Nймэрхүү мэдээллийг хүргэх юмсан” гэж боддог байсан бол таньд блог хөтлөхөөс эхэл гэж зөвлье. Хүмүүст өөрийн мэдлэгээ хуваалцахаас гадна хажуугаар нь мөнгө олох гайхалтай аргуудын нэг юм. Мэдээж та заавал аль нэг салбарын мэргэжилтэн байх албагүй. Та ямарч сэдвээр блог хөтөлж болно. Жишээ нь: дуу, хөгжим, кино, загвар, машин, спорт, эрүүл мэнд, бизнес, интертайнмент гээд тоочоод барахгүй олон бий. Ганцхан та юунд хамгийн их дуртай вэ гэдгээ л бодож олох хэрэгтэй.

Блог хөтлөхийн тулд мэдээж сайт хэрэгтэй болно. Шинээр блог нээгчдэд зориулж олон компаниуд үнэгүй домэйн нээх боломж хүмүүст олгодог. Эдгээрээс WordPress.comBlog.comBlogger.com,Tumblr.com гээд олон сайтууд бий. Дахин хэлэхэд эдгээр компаниуд 100% үнэгүй хувийн домэйн нээх боломжийг таньд олгоно. Блог хөтөлж яаж мөнгө олох талаар энэ Guide to Making Money Blogging линкээр ороод үзээрэй. Эсвэл коммент хэсэгт асуух асуулт байвал бичиж үлдээгэрэй.

  1. Пресентацын дизай

    2020.03.06

Бидний амжилтуудаас

Facebook