Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

БНХАУ-д болох олон улсын эдийн засаг, худалдааны Цахим Үзэсгэлэн, хуралд урьж байна. /2020 оны 5 сарын 18/

“5-18” Эдийн Засгийн Цахим Үзэсгэлэн, хуралд урьж байна.

Цар тахал дэгдсэнээс хойших хамгийн анхны Хятад улсад зохион байгуулагдаж байгаа олон улс, тив дэлхийн чанартай, бүх төрлийн хөтөлбөр нь цахим дэвшилтэт орчинд зохион байгуулагдаж байгаа анхны хурал, экспо-д оролцохыг урьж байна.
Бээжингийн урдхан талд байх Лангфанг хотын олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэн (цаашид "5 · 18" гэх) нь Төрийн зөвлөлийн баталсан үндэсний болон олон улсын эдийн засаг, худалдааны арга хэмжээ бөгөөд БНХАУ-ын Худалдааны яам, Хэбэй мужийн ардын засгийн газар хамтран ивээн тэтгэж, зохион байгуулдаг юм. 2000 онд эхэлснээс хойш 20 жил дараалан зохион байгуулагдаж буй бөгөөд энэ жилийх цахим орчинд 5 сарын 18 өдрөөс 21-ны өдрийн хооронд 3 өдрийн турш зохион байгуулагдана.
Тухайн хурлын үер зохион байгуулагдах арга хэмжээг дурьдвал: Нээлтийн үйл ажиллагаа, дээд түвшний хурал, үзэсгэлэн экспо, төслийн гарын үсэг зурах гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
3 дахь удаагийн Хятад улс дахь олон улсын эдийн засгийн бүсийг хөгжүүлэх дээд түвшний хурал, удирдлага болон хүндэт зочдын илтгэл шууд дамжуулалтын сувгуудаар шууд дамжуулагдана. Мөн түүнчлэн (京津冀)Бээжин, Тианжин, Хэбэй мужийн “Торгоны Замын Цахим Бизнес”-н төр болон хувийн хэвшлийн цахим яриа, (冀粤澳)Хэбэй, Гуандун, Макао хоорондын уламжлалт анагаах ухааны эмийн хамтын ажиллагаа, ХАА-н бүтээгдэхүүн болон техник технологийн худалдаа, хамтын ажиллагаа, 3 дахь удаагийн Биомассын энергийн салбарын хөгжил, дэлгэцний үйлдвэрлэлийн салбар гэх мэт 8 мэргэжлийн түвшний хурал, харилцаа холбоо тогтоох арга хэмжээ зохион байгуулагдана.
Нэгдсэн нэг дэвшилтэд технологийн стандарт, дүрэм журманд үндэслэж энэ удаагийн цахим хурлын үер VR, 3D технологи, видео, зураг, бичвэр гэх мэт бүх хэлбэрээр бүтээгдэхүүн, үзэсгэлэнтэй холбоотой хэрэгцээтэй мэдээллийг таньд хүргэх бөгөөд 7 өөр танхим хэлбэрийг дуриалгаж хийсэн цахим үзэсгэлийн танхим таныг хүлээж байна.
Оролцох хүсэлтэй хүмүүс байгууллагын нэр, оролцогчийн нэр, утсаа үлдээнэ үү.
Технож Бизнес Инкубатор төв. Утас: 7000 0700, 99093532

2020.05.13

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook