Бизнес худалдан авах үндэсүүд
Бизнес худалдан авах үндэсүүд
Байгаа бизнесийг худалдан авах нь өөрийн бизнесийг шинээр эхлүүлэхээс бага эрсдэлтэй бөгөөд илүү хурдан ашигтай болж болох үйл ажиллагаа байж болох юм. Гэхдээ энэ нь ямар ч эрсдэлгүй биш бөгөөд таны амжилт худалдан авах бизнесийг хэрхэн ухаалгаар сонгож үнэлхээс маш их шалтгаална.
Ирээдүйтэй бизнес худалдан авч хөрөнгө оруулалт хийж эхлэхэд зайлшгүй шалгах зүйлсийг энд харууллаа. Энэхүү эхний алхамыг давсны дараа таны хийхийг хүсэх нарийвчилсан үнэлгээний оронд эдгээр үзүүлэлтүүдийг ашиглана гэсэн утгатай биш юм. Юуг нь илүү сайн харах вэ гэдгийг мэдэхийн тулд доорх үзүүлэлтүүд дээр дарна уу.
•Санхүүгийн тайлангууд
•Өглөг ба авлагууд
•Ажиллагсад
•Харилцагч нар
•Байршил
•Эд зүйлсийн үзэмж
•Өрсөлдөгчид
•Бүртгэл, лицензүүд, бүс нутаг
•Имиж
Санхүүгийн тайлангууд
Сангийн өнөөгийн эрүүл байдал болон санхүүгийн чиг хандлагыг үнэлхийн тулд өнгөрөгч 3-5 жилийн санхүүгийн тайлангууд ба татвар төлөлтийг харах хэрэгтэй. Нэр хүнд бүхий Мэргэшсэн нягтлан бодох компаний аудит хийсэн захидал дагалдаж буй тоонуудыг харж байгаа эсэхээ шалгаарай. Санхүүгийн энгийн тойм мэдээ эсвэл нэгтгэлийг авах хэрэггүй, учир нь эдгээрийг компаний өөрийн өгсөн тоон мэдээлэлд үндэслэн гаргасан байдаг. Бизнес нь санхүүгийн хүчтэй байдалд байна уу? Санхүүгийн тайлангууд татвар төлөлттэй тохирч байна уу? Борлуулалт ба үйл ажиллагааны харьцаанууд салбарын дундажтай ойролцоо байна уу? Таны нягтлан бодогч компаний тань үнэлгээг тодорхойлохын тулд эдгээр тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийхэд туслаж чадна.
Өглөг ба Авлагууд
Тооцооны баримтуудтай бизнес тохирч байгаа эсэхийг харахдаа нэхэмжлэхийн он сар өдрийг шалгаарай. Төлбөр гүйцэтгэх энгийн хугацаанууд салбар салбараар өөр байх боловч ерөнхийдөө 30-60 өдөр бол стандарт хугацаа юм. Хэрэв төлбөрийг нэхэмжлэл бичигдсэнээс хойш 90 эсвэл түүнээс дээш өдрийн дараа гүйцэтгэсэн байвал компаний эзэн бэлэн мөнгөний урсгал дээр чармайлт гаргаж байж магадгүй. Түүнчлэн төлөгдөөгүй тооцооноос шалтгаалж бизнест ямар нэг сөрөг байдал үүсч буй эсэхийг ол.
Авлагын дансуудыг нарийвчлан шалга. Бичигдсэн дүн ихэнх тохиолдолд ямар нэг хэмжээгээр өссөн байдаг. Хэдэн авлага ямар хугацаагаар хэтэрсэнийг тодорхойлохын тулд авлага үүссэн хугацааг нарийн хар. Энэ бол маш чухал, учир нь авлага хуучрах тусам үнээ алдаж эргэж төлөгдөхгүй байх магадлал илүү өндөр байна. Энэ үед бизнесийн топ 10 дансны жагсаалтыг гаргаж тэдгээр дансанд зээлийн чек бич. Хэрэв харилцагч эсвэл үйлчлүүлэгчдийн ихэнх нь зээлжих чадвартай боловч төлбөр гүйцэтгэхдээ хойрго хандаж байгаа бол та асуудлыг авлага барагдуулах илүү хатуу бодлогоор шийдвэрлэхэд боломжтой байж болох юм. Хэрэв үйлчлүүлэгч санхүүгийн хувьд тогтворгүй байгаа бол өөр бизнесийг хайж эхэл.
Ажилчид
Олон бизнесийн хувьд гол ажиллагсад нь чухал хөрөнгө байдаг. Ажиллагсад нь бизнесийн амжилтдаа хэр зэрэг анхаарч буйг та тодорхойлох шаардлагатай. Түүнчлэн тэдгээр хүмүүстэй ажиллаж чадах эсэхээ тодорхойлохын тулд та тэдгээр хүмүүсийн ажлын хандлагыг харах хэрэгтэй. Эдгээр ажиллагсад энэ компанид хэр удаан ажилласан вэ? Өмчлөл өөрчлөгсөний дараа эдгээр хүмүүс компанидаа үлдэх үү? Тэднийг үлдээхийн тулд танд ямар хөшүүрэг байх вэ? Гол ажиллагсдын хэн нэгний оронд ажилтан авахад хялбар байж чадах уу? Тэдгээр хүмүүст харилцагчтай тогтоосон ямар холбоо байна вэ, харилцагчид ажиллагсдын хэн нэгнийг дагаж явах уу? Түүнчлэн одоогийн өмчлөгч компанид ямар үүрэг гүйцэтгэдгийг хар. Энэ нь таны гүйцэтгэхийг хүсч буй үүрэг мөн үү? Байгаа ажиллагсдын дотор шаардлагатай тохиолдолд тэдгээр үүргийг гүйцэтгэх ажилтан байны уу?
Харилцагчид
Бизнесийн хамт худалдан авч буй хамгийн чухал хөрөнгө бол харилцагч нар байж магадгүй юм. Тэдгээр нь авах бусад бодит хөрөнгөний адил хүчтэй эсэхийг нягтал. Харилцагч нар одоогийн өмчлөгчтэй онцгой харилцаатай байна уу (олон жилийн найзууд эсвэл төрөл садан)? Эдгээр дансууд бизнест ороод хэр удаж байгаа ба орлогын хэдэн хувийг бүрдүүлдэг вэ? Бизнес өөр гарт шилжихэд тэд гарах уу эсвэл үлдэх үү? Одоогийн өмчлөгч эсвэл менежер харилцагч нартай сайн харилцаатай харагдаж байна уу? Харилцагчийн гомдол, буцаалт, шүүмжлэл зэрэг дээр ажиллах бичигдсэн бодлого байна уу? Өмчлөгчийг орон нутгийн эсвэл салбарын бүлгүүд дэмждэг үү?
Байршил
Энэ нь хэрэв та жижиглэнгийн бизнес худалдан авч байгаа бол онцгой чухал. Бизнесийн амжилтанд байршил хэр зэрэг чухал вэ? Тухайн бизнесийн хувьд байршил хэр сайн байна вэ? Харилцагчид хүрэлцэн ирэхэд машины тохиромжтой зогсоол байна уу? Шууд худалдаа хийхээс бизнес хэр хамааралтай вэ? Нутаг дэвсгэрийн ирээдүйн төлөвлөлт юу байна вэ? Шинэ байгууламж эсвэл бизнесийн цогцолбор баригдсанаас хурдан өөрчлөгдөх үйл явцад орсон байгаа юу? Хөрш зэргэлдээ нүдэнд тусахуйц өөрчлөлт орсоноос шалтгаалж байршил хүмүүсийг илүү эсвэл бага татах уу?
Эд зүйлсийн үзэмж
Компаний үйл ажиллагаа явуулж байгаа орчин өөрийн тухай нэлээд зүйлс илтгэж чадна. Компаний биет байршилыг нүдээрээ гүйлгээд хар. Энэ байр танд ямар харагдаж байна вэ? Ороход анхны сэтгэгдэл сайхан байсан уу? Хэр сайн үйлчилгээ хийгдсэн байна вэ? Одоо хийгдэх шаардлагатай засвар үйлчилгээний ажил байна уу? Тухайлбал дусаал дусдаг дээвэр, хуурсан будаг, тэмдэглэгээ дүрс муу зэрэг. Бараа материал хадгалдаг газар урдаа болон хойноо сайн зохион байгуулагдсан байна уу?
Өрсөлдөгчид
Бизнесийг худалдан авч байхдаа үйл ажиллагаа явуулж буй өрсөлдөөнт орчныг сайтар ойлгох хэрэгтэй. Салбарын чиг хандлагад болон сонирхож байгаа компанид хэрхэн нөлөөлж болоход анхаарлаа хандуул. Энэ салбар хэр зэрэг өрсөлдөөнтэй вэ? Таны өрсөлдөгчид хэн бэ? Тэдний тактик юу вэ? Энэ бизнест үнийн дайн хэр танил вэ? Ойрын хугацаанд өрсөлдөөнт орчин хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ямар нэгэн өрсөлдөгч бизнесээс гарсан уу? Яагаад? Энэ мэдээллийг салбарын холбоотой холбоо барих эсвэл худалдааны нийтлэлүүдийг унших замаар олж болно.
Бүртгэл, лицензүүд, бүс нутаг
Бизнесийн гол лицензүүд ба бусад хууль эрхийн баримт бичгүүдийг амархан шилжүүлж болох эсэхийг нягтал. Холбогдох муж ба орон нутгийн эрх бүхий байгууллагуудтай холбоо барьж шилжүүлэлтийн үйл явц ямар байх, ямар зардалтай байхыг тодорхойл. Хэрэв компани корпорац байвал аль мужид байгуулагдсан вэ? Өөрийн муждаа гадаадын корпорац хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна уу?
Имиж
Компани бусдад хэр зэрэг танил вэ гэдэг нь тайлан тэнцлээс шүүж чадахгүй чухал хөрөнгө эсвэл өр төлбөр болж чадах юм. Компанийг үнэлэх үед анхаарах олон биет бус хөрөнгө байдаг. Харилцагчид үйлчлэх арга замаас эхлээд салбар эсвэл бүлгийг дэмжих эсэхээс үл хамааран утасны дуудлаганд хэрхэн хариулж байгаа хүртлэх бүх зүйлс багтана. Энэхүү категори ихэнхдээ "гудвил"-д хамрагдана. Компаний нэр хүндийн талаар ихийн мэдэхийг хүсвэл харилцагчид, бэлтгэн нийлүүлэгчид, өрсөлдөгчид, банкууд, ба бусад бизнесуудийн эзэдтэй ярилц. Сөрөг ойлголтыг өөрчлөх нь маш хэцүү гэдгийг сана.
2020.10.27