Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГУУД

БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГУУД


Бизнесийн зах зээлийн үнэлгээг тодорхойлох хэрэгцээ олонтой тохиолддог. Тухайлбал бизнес худалдах худалдан авах нь нэлээд энгийн шалтгаан юм. Хөрөнгөө төлөвлөх, дахин зохион байгуулах аль эсвэл зээлдэгч хөрөнгө оруулагч нарт зориулж үнэлгээгээ шалгах зэрэг өөр шалтгаанууд байна.

Компанийг үнэлэх нь хэцүү тодорхой шинжлэх ухаан бөгөөд бизнесийн төрөл болон үнэлгээ хийх шалтгаанаас хамаарч өөр байж болно. Үнэлэх үйл явцад орох олон хүчин зүйлүүд дотор дансны үнээс авахуулаад олон тооны биет ба биет бус зүйлүүд байна. Ерөнхийдөө бизнесийн үнэлгээ нь компаний бэлэн мөнгөний урсгалд тулгуурлана. Өөрөөр хэлбэл тогтвортой ашгийг бий болгох чадвар зах зээл дээрх үнийг тогтооно.

Худалдан авагч ба худалдагч нарын хувьд бизнес үнэлхийг эхлэлтийн цэг гэж үзэх хэрэгтэй. Худалдагч тал илүү өндөр үнээр зарахыг урьтал болговол худалдан авагч худалдагч талуудын хэлэх тоо ижил байна гэдэг ховор. Таны зорилго бол худалдан авагч ба худалдагч талуудын тохиролцож болох үнийг гаргаж ирэх ойролцоо дүнг тодорхойлоход оршино. Тоонуудыг анхааралтай харж Capital Advisors, Inc.-ийн ерөнхийлөгч Брайан Гоетзийн хэлсэн "Бизнесүүд бол бизнес эрхлэгч хүмүүсийн нэгэн адил онцлог олон бүрдэлтэй бөгөөд эрхий хурууны энгийн дүрмээр үнэлэгдэх боломжгүй" гэсэн сэрэмжлүүлгийг сана.


Үнэлгээнд хэрэглэх энгийн аргуудыг энд харууллаа.

•Хөрөнгийн үнэлгээ

•Орлого капиталжуулалтын үнэлгээ

•Эзний ашгийн үнэлгээ

•Үржүүлэгч буюу зах зээлийн үнэлгээ


Хөрөнгийн үнэлгээ

Компани хүчтэй хөрөнгөтэй бол хөрөнгийн үнэлгээг ашигладаг. Жижиглэнгийн ба үйлдвэрийн компаниуд энэ категорид орно. Энэ үйл явцад дараах тоонуудыг тооцох ба нийт дүн нь зах зээлийн үнэлгээг тодорхойлно:

•Үндсэн хөрөнгө ба тоног төхөөрөмжийн зах зээлийн бодит үнэлгээ FMV/FA) - Энэ үнэ бол хөрөнгө эсвэл тоног төхөөрөмжийг нээлттэй зах зээл дээрээс худалдан авахад төлөх үнэ.

•Түрээсийн газрын сайжруулалт(LI) - Худалдах гэж байгаа эсвэл түрээсийг шинэчлэхгүй гэж байгаа бол хөрөнгийн хэсэг гэж үзсэн биет хөрөнгийн өөрчлөлтүүд.

•Эзэмшигчийн ашиг (OB) - Энэ нь худалдагчийн нэг жилийн чөлөөт бэлэн мөнгө; үүнийг тохируулсан орлогын тайлангаас авч болно.

•Бараа материал (I) - Түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн зэргийг багтаасан бараа материалын бөөний үнэ.


Орлого капиталжуулалтын үнэлгээ

Тоног төхөөрөмж гэх мэтийн хөрөнгөнд үнэлгээ өгөхгүй биет бус хөрөнгөнд үнэлгээ өгнө. Үнэлгээний энэхүү арга нь үйлчилгээний компаниуд шиг хөрөнгө багатай компаниудад хамгийн сайн тохиромжтой.

Ричард Шоуден өөрийн "Бизнес худалдаж авах бүрэн хөтөч" (Amacom, 1994) номондоо орлого бүрдүүлэлтийн үнэлгээг ашиглах үед бодож үзэх хэдэн арван салбарыг тэмдэглэсэн байдаг. Хүчин зүйл болгонд хамгийн эерэг оноо 5 байхаар 0-5 онооны рейтинг тогтоохыг зөвлөсөн. Эдгээр хүчин зүйлүүдийн дундаж нь "капиталжуулалтын түвшин" байх ба бизнесийн зах зээлийн үнэлгээг тодорхойлохын тулд худалдан авагчийн чөлөт бэлэн мөнгөөр үржүүлж гаргана.

Хүчин зүйлүүд:

•Эзэмшигчийн зарах болсон шалтгаан

•Компани энэ бизнесийг ямар хугацаанд эрхэлсэн

•Одоогийн эзэмшигч энэ бизнесийг эзэмшсэн хугацаа

•Эрсдлийн зэрэг

•Ашигт ажиллагаа

•Байршил

•Өсөлтийн түүх

•Өрсөлдөөн

•Тухайн салбарт нэвтрэхэд тохиолдох бэрхшээлүүд

•Салбарын ирээдүйн боломж

•Харилцагчийн суурь

•Технологи

Нийт рейтингийг хооронд нь нэмж 12-т хувааж капиталжуулалтын түвшин болгон ашиглах дундаж дүнг гарга. Дараа нь эзэмшигчийн ашгийн 75% болох худалдан авагчийн чөлөөт бэлэн мөнгийг тодорхойл (худалдагчийн нэг жилийн чөлөөт бэлэн мөнгө бол орлогын тайлан дээрх дүн). Зах зээлийн үнийг тогтоохын тулд хоёр тоог хооронд нь үржүүл.


Эзэмшигчийн ашгийн үнэлгээ

Энэ томьёо нь худалдагчийн чөлөөт бэлэн мөнгөнд анхаарлаа төвлөрүүлэх ба бэлэн мөнгө ба ашгийг бий болгох чадвараар үнэлэгдэх бизнесийн үнэлгээнд хэрэглэгдэнэ. Зах зээлийн үнэлгээг тогтоохдоо эзэмшигчийн ашгийг 2.2727-оор үржүүлэх нэлээд энгийн томьёог ашигладаг. Үржүүлэгчид хөрөнгө оруулалтын өгөөж 10%, амьжиргааны цалин эзэмшигчийн ашгийн 30% ба өрийн үйлчилгээ 25% гэсэн тооцооллыг оруулсан.


Үржүүлэгч буюу зах зээлийн үнэлгээ

Бизнесийн үнэлгээг "салбарын дундаж" борлуулалтыг үржүүлэгч болгон ашиглаж олдог. Салбарын дундаж дүнг ижил төстэй бизнесүүдийн өнгөрсөн ойр үеийн борлуулалтад үндэслэнэ. Салбарын тусгай томьёог нийт борлуулалтын үржүүлэгчид үндэслэн гаргана. Зарим хүмүүс эдгээр томьёонуудтай хүндрэлд ордог, учир нь тэд ашгийн эсвэл бэлэн мөнгөний доод түвшинд гол анхаарлаа хандуулдаггүй. Дээрээс нь нэмэхэд нэг салбарын хоёр бизнес хэрхэн өөр байж болохыг тэд анхаардаггүй.

Ричард Шоудений "Бизнес худалдан авах бүрэн хөтөч"-д (Amacom, 1994) тэмдэглэсэн цөөн хэдэн салбарын үржүүлэгчийг жишээ болголоо:

•Аялал жуулчны агентлагууд - .05-аас .1 X жилийн нийт борлуулалт

•Зар сурталчилгааны агентлагууд - .75 X жилийн нийт борлуулалт

•Жижиглэнгийн бизнесүүд - .75-аас 1.5 X жилийн цэвэр ашиг + бараа материал + тоног төхөөрөмж

Өөрийн салбарын зөв үржүүлэгчийг олохын тулд өөрийн худалдааны нийгэмлэгтэй холбоо барихыг оролдож болно. Өөр нэг боломж бол танайхтай ижил бизнест мэрэгшиж буй брокер эсвэл үнэлгээчний үйлчилгээг ашиглаж болох юм.


2020.10.27

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook