Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

БИЗНЕС ЭСВЭЛ ОНЦГОЙ ЭРХ ХУДАЛДАЖ АВАХ

БИЗНЕС ЭСВЭЛ ОНЦГОЙ ЭРХ ХУДАЛДАЖАВАХ


БИЗНЕС ЭСВЭЛ ОНЦГОЙ ЭРХ ХУДАЛДАЖ АВАХ

• Бизнес худалдаж авахад яах вэ?

o Боломжууд

o Санхүүгийн боломжууд

o Бизнесийг үнэлэх

o Орлогын мэдээллийг шалгах

o Одоогийн байгаа эсвэл шинэ бизнес худалдаж авах

• Онцгой эрх худалдаж авахын төлөө санал өгөх эсвэл татгалзах

o Онцгой эрх худалдаж авахын төлөө санал өгөх эсвэл татгалзах

o Ирээдүйн франчайзын талаар би юу мэдэх шаардлагатай вэ

o Онцгой эрхтэй болох

• Хийх ажлын зөвлөгөө

o Олон үйл ажиллагаатай танилц

o Худалдааны шоунд оролц

o Хандаж буй бизнесээ ойлого

o Үйл ажиллагаа явуулж байгаа тохиромжтой ямар ч бизнесийг шинжил

o Онцгой эрх авсан үйл ажиллагааг шинжил

• 10-р хэсэг Бизнес төлөвлөгөө

• 10-р хэсэг Асуулт хариулт

Бизнесийг худалдаж авахад яах вэ?

Энэ бол алхам алхамаар хийх дараалсан явц байна. Алхамууд:

НЭГДҮГЭЭР: Өөрийгөө бүтэн цагаар ажиллуулах бизнес байх уу эсвэл хагас цагийн хөрөнгө оруулалттай худалдан авалт байх уу гэдгээ шийд.

ХОЁРДУГААР: Үүрэг хүлээж чадахаар бизнес үнэхээр мөн бол салбарын талаар хянамгай судалгаа хийх шаардлагатай.

ГУРАВДУГААР: Салбарын уулзалтуудад оролц Attend industry meetings, talk to бизнесийн эзэдтэй ярилц, нэгэн төрлийн бизнесүүдэд цаг зарж салбарт байгаа эзэд таны дүгнэлтийг хуваалцаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд өрсөлдөгч байршлууд дээр оч.

ДӨРӨВДҮГЭЭР: Шинэ бизнесээр шинэ бизнес эхлэх үү эсвэл байгаа бизнесийг худалдаж авах уу гэдгээ шийд.

ЭЦЭСТ НЬ: Өөрийн туршлага, ур чадварууд, өмнөх байдалдаа үнэлэлт өгч өөрт тань энэ бизнес тохирч байгаа эсэхийг шийд.

• Бизнесийн эдийн засгийн байдал сайн байна уу?

• Өгөөжийн ирээдүйн өсөлтийн талаар бодит таамаг байна уу?

• Санхүүгийн сайн суурьтай байна уу?

• Эдгээр сайн чанаруудтай боловч муу менежменттэй бизнесийг худалдаж авах нь онцгой сайн боломж байж болно.

• Үйлчилгээний бизнес, интернет худалдааны бизнесүүдийг бүү орхигдуул.

• Нэгдүгээр хэсгийн тойм: "Бизнесийг хэрхэн сонгох вэ"

Зарах гэж буй бизнесийн боломжуудын талаар хаанаас мэдэж болох вэ?

Бизнесийн боломжуудын талаар мэдэх олон эх үүсвэрүүд байна. Хамгийн их танил нь:

• Бизнесийн боломжуудын брокерууд

• Сонингийн ангилагдсан зарууд

• Шинээр байршил бий болгож байгаа эсвэл нийлүүлж байгаа компаниуд

• Бизнесийн боломжуудын худалдааны шоунууд

• Бизнесийн ямар ч төрлийн онцгой эрх олгогчид

Бизнесийг худалдаж авах санхүүгийн боломжоо хэрхэн тодорхойлох:

Ихэнх хүмүүс бизнест бэлэн мөнгө төлөхгүй ямар нэг төрлийн санхүүжилтийг оруулдаг. Шаардлагатай өөрийн хөрөнгийн хэмжээний (төлөх шаардлагатай бэлэн мөнгөний хэмжээ)байдал худалдан авах боломжтой бизнесийн төрөл ба хэмжээг тодорхойлно.

Сонгосон бизнесээс хамаараад төлсөн төлбөрөөс гадна шаардлагатай ажлын капитал хэрэгтэй болно.

Өөрийн хөрөнгө нь бэлэн мөнгө эсвэл түргэн хөрвөх хөрөнгө байх ба зээлсэн мөнгө байж болохгүй.

Бизнесийг үнэлхэд би хэнээс тусламж гуйх вэ?

Энэ бол таны шийдвэр бөгөөд таны бизнес мөн эсэхийг та л шийдэж чадна. Ямар ч шинжээчээр бизнес худалдаж авах эсэхээ шийдүүлж болохгүй. Түүний оронд бизнесийн олон хэсэгт тодорхой зөвлөмж өгөхийг хүс. Таны хуулийн зөвлөх яагаад чухал шинжээч болох талаар хоёр жишээг таталаа:

A. Хуулийн зөвлөхөөр түрээсийг шалгуул.

B. Таны зөвлөх бизнесийн бараа материал эсвэл хөрөнгийг худалдан авахад зөвлөгөө өгөх ёстой. Засгийн газрын агентлагуудад төлөх өрийг багтаасан төлөгдөөгүй өр төлбөр байгаа бол бараа материал худалдан авсанаас хөрөнгийг худалдан авах нь зүйтэй гэж зөвлөж болно.

Дараах шинжээчүүд туслаж чадна:

• Хуулийн зөвлөх

• Нягтлан бодогч

• Банкны ажилтан

• Бизнесийн боломжуудын брокер

• Тоног төхөрөмж нийлүүлэгчид эсвэл худалдаачид

• Бусад бизнесийн эзэд

Тодорхой нэг бизнес дээр тогтсон бол бизнесийн үнэлгээ хэд вэ худалдаж авах ямар үнэ санал болгох вэ гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?

• Энэ бол мэрийх үйл явц. Худалдан авагч нь худалдагчийн санхүүгийн тайлан ба бүртгэлийг авч шалгах ёстой. Хэрэв брокерийн хамт жагсаалт гаргасан бол брокер энэ мэдээллийг авсан байх ёстой. Дараах зүйлийг мэдээлэл агуулсан байх шаардлагатай:

o Өнгөрсөн 24-36 сарын ашиг алдагдлын бүртгэлүүд

o Одоогийн тайлан тэнцэл

o Бэлэн мөнгөний орлогын бүртгэлүүд

o Ашиглалтын тооцоонууд

o Бэлтгэн нийлүүлэгчийн тооцоонууд

• Саналаа тавихдаа цэвэр орлогыг тодорхойлохын тулд цуглуулсан бүх мэдээллийг ашигла. Энэ нь хүсч буй капиталжуулалтын түвшинд (хүсч буй өгөөж) тулгуурласан саналыг тавих үндэс суурийг өгнө. Жишээ нь бизнесийн жилийн цэвэр өгөөж ₮50,000 ба хүсч буй хөрөнгө оруулалтын өгөөжийг (санхүүжилтийг тооцохгүйгээр) 25% гэж тодорхойлсон бол бизнесийг худалдаж авах саналын үнэ ₮200,000 байна:

Бизнесийн санхүүжилтийн зарим эх үүсвэрүүд юу вэ?

• Байгаа бизнесийг худалдах тал олон тохиолдолд санхүүжилтийг санал болгодог ба таны хувьд санхүүжилтийн хамгийн сайн эх үүсвэр болно. Бизнесийг санаачлагатай борлуулагч нар зардаг. Олон тохиолдолд худалдагч бэлэн мөнгийг багасгаж үлдэх хэсгийг хэсэг хугацаанд төлөх боломж олгоно.

• SBA нь (Жижиг бизнесийн удирдлага) арилжааны зээлдэгч нараар дамжуулан зээлийн баталгаа санал болгодог. Ихэвчлэн дандаа нэмэлт хөрөнгөөр баталгаажуулах шаардлага гардаг.

• Тоног төхөөрөмж нийлүүлэгчид шинэ бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн олон хөтөлбөрүүдтэй байдаг.

• Venture capital компаниуд, арилжааны банкууд ба төрөл төрөгсөд нэмэлт санхүүжилтийг санал болгодог.

• 8-р хэсгийн эх үүсвэрүүдийн тойм, "Өөрийн бизнесээ хэрхэн санхүүжүүлэх вэ".

Үнэлгээг тодорхойлоход бодож үзэх бусад хүчин зүйлүүд:

• Хөрөнгө худалдаж авахгүй бол үнэлгээ хийх хамгийн чухал баримт бол түрээс байж болно. 6-р хэсгийн тойм, "Байршил ба түрээс". Түрээстэй хамааралтай хүчин зүйлүүд:

o Суурь түрээсийн нөхцөл эсвэл хугацаа

o Суурь түрээсийн нөхцөлд сонголтууд байна уу?

o Суурь түрээсийн төлбөр боломжийн бөгөөд өрсөлдөхүйц байна уу?

o Суурь түрээсийн өөрчлөлтүүд хэр ойрхон хэр их гардаг?

o NNN төлбөр хэд вэ?

o Үүргийн биелэлтийн хангах сан юу вэ?

o Хэрэв шинэ бол сайжруулалтад зориулж түрээслүүлэгч юу нэмэх вэ?

• Сайжруулалт ба арматурын чанар ямар байна вэ: солих шаардлагатай юу?

• Бараа материалын чанар ба хэмжээ ямар вэ: хугацаа хэтэрсэн бараа материалын илүүдэл байна уу?

• Авлагын дүн ба нөхцөл ямар байна вэ: цуглуулж болохоор уу?

• Хэрэв би өглөг худалдаж авах гэж байгаа бол хэр зэрэг ойрын хугацааных вэ нийт дүн нь хэд вэ?

• Захиалгын удаашрал байгаа юу?

• Харилцагтай харилцаа хэр сайн вэ: түүнд төлөх гуудвил?

• Анхан шатны зах зээл тогтвортой байна уу эсвэл өөрчлөгдөж байна уу?

• Засгийн газрын зөвшөөрөл ба лиценз бизнест байгаа юу эсвэл авч чадах уу? Маш өндөр үнэтэй төлбөр байгаа юу?

• Борлуулагч санаачлагатай юу эсвэл санаа зовох зүйлтэй байна уу?

Орлого ба авлагын мэдээллийг хэрхэн шалгах вэ:

• Худалдагчийн хувь хүний ба бизнесийн татвар төлөлтийг асуу. Зарим бизнест ашиглалтын тооцоо эсвэл бэлтгэн нийлүүлэгчийн бүртгэлийг шинжилж тодорхойлж болно.

• Хэрэв мэдээллийн үнэн зөвд эргэлзэж байгаа бол та хоёр ба эзэмшигч тооцооны хуудсыг цуглуулах туршилтын хугацаанд тулгуурлан саналаа өг. Бэлэн мөнгөний бүртгэл дээр өнгөрөөсөн долоо хоног их зүйлийг мэдэгдэх ба борлуулалтыг шалгах хамгийн сайн арга.

• Бизнесийн авлагыг (харилцагч нарын төлөх өр) шалгахдаа өртэй хүмүүсээс бичгээр баталгаа авах нь хамгийн сайн шалтгалт байж чадна.

• Санхүүгийн харьцуулалт хийхийн тулд ижил төстэй бизнесийн эздээс ярилцлага ав.

Миний хувьд шинээр бизнес эхлэх, байгаа бизнес худалдаж авах, шинэ бизнес худалдаж авахын аль нь хамгийн зөв гэдгийг яаж мэдэх вэ?

• Төлбөрийн хэмжээ боломжийн уу? Ихэнх тохиолдолд шинэ бизнес ижил төрлийн байгаа бизнесээс илүү үнэтэй байдаг. Байгаа бизнес нь салбарт нэвтрэх цорын ганц арга зам байж болох юм.

• Байршил бол чухал хүчин зүйл. Зарим бүлэгт бизнесийн тодорхой төрлийг эхлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд байгаа бизнес л салбарт нэвтрэх цорын ганц зам байж болно. Таны гэрт ойр байдал мөн нөлөөлөх хүчин зүйл болно.

• Шинэ бизнес худалдаж авах зарим үр ашиг:

o Бүх зүйл шинэ ба ажиллагаатай

o харилцагч нар шинэ бизнес руу явах дуртай байдаг

o Орчинд муу үйлчилгээ үзүүлдэг байж болно

o Нээсний дараа шинэ бизнесийн үнэ тоног төхөөрөмжийн зардлаас илүү байж болно

o Шинэ ба санаачлагатай саналуудыг илүү сайн хэрэгжүүлж магадгүй юм

• Байгаа бизнесийг худалдаж авах үр ашигууд:

o Бизнест орлого ба зардлуудын бүртгэл байгаа

o Үйл ажиллагааны зардлууд шинэ бизнесийнхээс ихэнхдээ доогуур

o Бизнес нь аль хэдийн бэлтгэгдсэн ажиллагсадтай байна

o Үнэн бодит гуудвилийн бүтээсэн байж болно

o Борлуулалтын салбарт зах зээл дээр аль хэдийн тэргүүлж байж болно

Онцгой эрх худалдаж авах саналыг дэмжих эсвэл татгалзах зүйлүүд юу вэ?

• Давуу талууд:

o Big Brother (онцгой эрх олгогч нь бизнесийн томьёог харуулж үйл ажиллагааны талбар болгонд явцын дэмжлэг өгч чадна).

• Сул талууд:

o Муу эсвэл ашиггүй байршлын эрсдэл

o Бүрэн хяналтыг алдах

o Онцгой эрх олгогчид төлөх том дүнтэй тодорхой хураамжууд ба явцын хураамжууд

Онцгой эрх олгогчийн талаар би юу мэдэх ёстой вэ?

• Онцгой эрх олгогчийн санхүүгийн тайлангууд

• Сонгосон байршилын ашиг алдагдлын тайлангийн хуулбарууд.

• Онцгой эрх олгогчийн эсрэг гаргасан хуулийн нэхэмжлэл?

• Сонгосон онцгой эрх авагч нартай хичээнгүйлэн ярилц. (Магадгүй хамгийн чухал биш алхам бол онцгой эрх олгогч нарын заасан онцгой эрх авагч нартай ярилцах алхам.)

• Онцгой эрх авагсад үйл ажиллагааныхаа ололт, алдаа дутагдлаасаа хуваалцахдаа ерөнхийдөө дуртай байна.

• "Про-форма" санхүүгийн тайланд битгий хэт итгэ. Энэ бол ирээдүйн төсөөлөлд үндэслэсэн урьдчилсан тооцоололтууд юм.

Өөрийн бизнесийн онцгой эрх олгох (өөрийн онцгой эрх эзэмших лицензийг олгоно) саналыг дэмжих ба татгалзах үзүүлэлтүүд:

• Давуу талууд:

o Ажиллагсдын нөхөн олговорын даатгал, эрүүл мэндийн даатгалын зардлуудыг төлөхгүй ба ажиллагсадтай холбоотой асуудал үүсэхгүй

o Газар зүйн хувьд хурдан тэлэх боломжтой

o Онцгой эрх авагчид нь өргөжих капиталыг өөрсдөө хангана

o Онцгой эрх авагчид нь санаачлагатай операторууд юм

• Сул талууд:

o Бүрэн хяналтыг алдана

o Ашиггүй буюу хүндрэлтэй онцгой эрх авагчдын асуудал

o Мужийн ба холбооны франчайзын хуулиар хянагдана

ЗӨВЛӨЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД:

• Дангаараа эзэмшдэг ба онцгой эрх олгогдсон үйл ажиллагааг хоёуланг нь сонирхож эзэмшигчидтэй ярилцаж зөвлөгөө ав.

• Худалдааны шоунд оролц.

• Худалдаж авах эсвэл шинээр эхлэхээс өмнө бизнесийн талаар маш сайн ойлголттой бол.

• Борлуулахад тохиромжтой ямарч байгаа бизнесийг шинжил:

o Бизнесийн боломжийн брокероос шаардлагатай мэдээллийг ав.

o Бизнесийг үнэлэх өөрийн аргыг харуул.

o Тэр бизнесийг худалдаж авах санхүүжилтийн төлөвлөгөөг харуул.

• Франчайз үйл ажиллагаанд ижил шинжилгээг хий. Онцгой эрхийн бодит гэрээний нөхцлүүдийг заалт заалтаар судал.

2020.10.27

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook