Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

Франчайзинг

Франчайзинг нь сүүлийн 50 жилд хурдацтай хөгжиж буй бизнесийн тогтолцоо бөгөөд дэлхийн жижиглэнгийн худалдааны гуравны нэгээс илүү хувь нь үүнийг ашигладаг. Франчайзингийн үр дүнг хүртээгүй хүмүүс цөөхөн билээ. МкДональдсаас эхлээд ногоо арчлах, эмнэлгийн төрөл бүрийн үйлчилгээ, тайлан баланс гаргах зэрэг янз бүрийн франчайзингийн үйлчилгээ байдаг.

 

Тиймээс франчайзинг бол түргэн хоолны сүлжээнээс цэцэрлэгийн аж ахуйн гэрээлэгчдээр хязгаарлагдахгүй дасгалжуулагч, тамирчид болон интернэтийн худалдаа хүртэл орно.

Ф? АНЧАЙЗИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Франчайзинг эдийн засгийн аль ч салбарт хэрэглэгддэг нэр томъёо тул бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, нийлүүлэлт, боловсруулалт, хуваарилалт болон борлуулалт, үйлчилгээ үзүүлэх, маркетингийн үйл ажиллагаа зэргийг хамруулдаг.

Ф? АНЧАЙЗИНГИЙН ТОДО? ХОЙЛОЛТ

Өөрийн нэр хүнд, санал санаачлага, техникийн ноу-хау болон санаачлагчийн туршлагаа (франчайз олгогч) нөгөө талын (франчайз авагч) хүч хөдөлмөр, үйлдвэр болон хөрөнгө оруулалттай хослуулан бараа, үйлчилгээгээр хангах, борлуулах бизнесийн үйл ажиллагааны зохицуулалт гэж ойлгож болно. Бизнес явуулах аргуудын нэгэн адилаар франчайзингийг дэлхий даяар сүүлийн 10-20 жилд илүүтэйгээр хэрэглэж байгаа. Ихэнх  тохиолдолд франчайз олгогчийн ноу-хауг франчайз авагчийн мөнгөтэй хослуулдаг


Ф? АНЧАЙЗ ЭЗЭМШИХИЙН ДАВУУ ТАЛУУД

Франчайз эзэмшихийн давуу тал нь өөрөө бие даасан ажилтай байгаагаа мэдрэх эрх чөлөө юм. Франчайз эзэмших нь тухайн салбарт бизнес явуулахад хагас монополчлолын орчинг бүрдүүлдэг. Мэдээж хэрэг өрсөлдөгчид байх ч франчайз авагч нь тухайн газар цорын ганц онцгой эрх эдэлж, харилцагчийн тухай лавлах эсвэл ажлын захиалга нь бэлэн байдагдавуу талтай.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг олон замаар баталгаажуулж болдог. Франчайзийн олгох зарим давууталууд:
• Ажил эрхлэх эрх чөлөө

• Бүтээгдэхүүн, үйлчилгээний батлагдсан үр дүн

• Хагас ноёрхол, тодорхой газар нутаг эсвэл газар зүйн хил хязгаар

• Батлагдсан брэнд, барааны тэмдэг, хүлээн зөвшөөрөгдсөн байдал

• Маркетинг, зар сурталчилгаа, бизнесийн компанит ажлын зардлыг хувааж төлөх
• Үйлдвэрлэлийн ноу-хау

• Эрсдэл багатай

• Өмчлөгдсөн бүтээгдэхүүн,үйлчилгээнд нэвтрэх боломж

• Бөөнөөр худалдан авах давуу тал

• Байнгын судалгаа, боловсруулалт хийх

Сул  тал:

• Франчайз хvлээн авагч бvрэн бие дааж ажилладаггvй. Франчайзын гэрээнд франчайз эзэмшигчийн заасан журам, хязгаарлалтын дагуу бизнесийн vйл ажиллагаагаа явуулахыг франчайз хvлээн авагчаас шаарддаг. Эдгээр хязгаарлалтанд санал болгосон бvтээгдэхvvн, vйлчилгээ, vнэ, газар зvйн байрлал зэргийг vргэлж багтааж байдаг. Зарим хvмvvсийн хувьд энэ бvхэн франчайз хvлээн авагч болсны хамгийн ноцтой сул тал болдог.

• Франчайз эзэмшигч франчайзын эхны тєлбєрєєс гадна тогтмол тєлж байх патентийн тєлбєр, зар сурталчилгааны зардлыг тєлєх ёстой.

• Франчайз хvлээн авагч франчайз эзэмшигчийн тавьсан хязгаарлалт болон тусламж дэмжлэгийн тэнцвэрт байдалд бизнесээ удирдах єєрийн чадвартаа анхааралтай хандах хэрэгтэй.

• Бусад франчайз хvлээн авагчид нь муу ажиллаж эсвэл франчайз эзэмшигч урьдаас асуудлыг харж чадаагvйгээс нийт системд муугаар нєлєєлж, сvйрэлд оруулж болно.

• Франчайзын гэрээний хугацаа vргэлж хязгаартай бєгєєд франчайз хvлээн авагч дуусгавар болгох хугацааг хэлж чадахгvй.

2015.12.12

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook