Технож Бизнес Инкубацийн төвийн товч түүх 

Технож Бизнес Инкубацийн төв, ТББ нь 2005 онд Бизнес сургалтын төв хэлбэрээр байгуулагдсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам (НХХЯ) 2007 онд Монгол Улсад бизнес инкубаторын төвүүдийн тоог өргөжүүлэх чадваржуулах зорилго тавин ажилласан ба  TБИТ нь ашгийн бус, төрийн бус байгууллага болсон.

TБИТ ТББ-ын захирал, үүсгэн байгуулагч нь Мастер багш, Үндэсний эксперт, эдийн засагч Г. Галаарийдий. Тус оффис нь Улаанбаатар хот, БЗД, Эрхэт оффис, 10 давхар, 1008 тоотод байрладаг. Цахим шуудан: www.incubator.mn, утас: 99093532

TБИТ-ийн хүний нөөц нь туршлагатай, хагас болон бүтэн цагийн, бэлтгэгдсэн 5 сургагч багш, 2 мэргэжлийн зөвлөх, менежер, захиралаас бүрддэг.

Бизнес Инкубацийн төвийн үйлчилгээний үндсэн төрлүүдэд: А/хүмүүсийг хувийн бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, өндөр чанартай “бизнесийн бүрэн үйлчилгээ” үзүүлэх, бизнесийг дэмжих замаар өрсөлдөөнт орчинд тэдний өсөлт амжилтыг хурдасгах; б/судалгааны ажил явуулах ба в/бизнесийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг орно.  ТБИТ нь бизнес эрхэлдэг иргэд, бичил болон ЖДҮ эрхлэгчид болон өрсөлдөх чадвартай аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж, бичил болон ЖДҮ эрхлэгчид төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагаас бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх хөнгөлөлттэй зээлд хамрагдахад хөтөч хийж дэмжлэг үзүүлдэг.

ТҮНШЛЭЛ БА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГА

2005 оноос хойш НХХЯ, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, НҮБ, Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Дэлхийн зөн, АДРА, Канад сан, Чехийн Каритас, НҮБХХ, Азийн Хөгжлийн Банк, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Жижиг тэтгэлэгт хөтөлбөрийн сан, Мерси Кор, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Энхтайвны Корпус, GFA Зөвлөх групп, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Азийн Бүтээмжийн Байгууллага ба ТББ-уудтай тогтвортой хамтран ажиллаж байна. 

Эдгээр байгууллагуудын захиалгаар иргэд, өрх, бичил бизнесийнхэн, малчдын орлогыг нэмэгдүүлэх, чадавхижуулах сургалтууд хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, маркетингйин арга  барилд сурган холбон зуучлах, зөвлөгөө өгөх, көүч болон ментор хийэ тэднийг бүлэг хоршоо болгон төлөвшүүлэх зэрэг ажлыг 19 жил хийж байгаа бөгөөд манай суралцагсадын 70-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Европын Холбооны Монголын худалдааг дэмжих төслийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерыг үүсгэн байгуулалцаж Хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилладаг ба одоогоор сарлагын хөөвөр, торомны ноосны кластерын үйл ажиллагаанд оролцож байна. 

Мөн  2022 онд Азийн Бүтээмжийн Байгууллагаас санал болгосон албан бус хөдөлмөр эрхлэлтийн  салбарын бүтээмжийг судлах зорилго бүхий ''Монгол дахь албан бус хөдөлмөр эрхлэлтийн байдал''судалгаа, 2023 онд АДРА ОУБ санхүүжилтээр  “Монгол Улсын органик хүнсний ногоо, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн ба органик бүтээгдэхүүний нэмүү өртгийн (нийлүүлэлт) сүлжээний зах зээлийн судалгаа, 2024 онд орон нутгийн бизнес эрхлэгчдийн ур чадвар, мэдлэгийн хэрэгцээг тодорхойлж, HUB төвийн ерөнхий зураглалыг хийх зорилго бүхийЕХ-ны санхүүжилтээр “Найрамдал” төсөл(“Дархан-Инновацийн энтрепренёршипийн төв (IEH)) судалгаа”-г тус тус амжилттай хийж гүйцэтгэлээ. 

Дээр дурьдсан зарим ажлын товч мэдээлэлээс манай байгууллагын үйл ажиллагааны давуу тал,  баг хамт олны туршлага, мэдлэг чадвар зэргийг харж болно. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд TБИТ нь жил бүр хоёр удаа их дээд сургуулийн оюутнуудын дадлага хийхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн гадаадын сайн дурын ажилтнуудыг дадлагажуулдаг. Жишээ нь: 2022 онд АНУ-ын ахлах сургуулийн сурагч Сузан, 2023 онд Австралийн нийгмийн ажилтан Марк Твен тус тус дадлагажсан.

ОЛОЛТ АМЖИЛТААС

  • Монголын бизнес инкубаторуудын холбооноос зохион байгуулсан “Бизнес инкубаторын хөгжил” олон улсын бага хурлын “Шилдэг түншлэгч”-ээр

  •  “Улаанбаатар түншлэл үзэсгэлэн яармагийн “Шинэ санаа-шилдэг бүтээгдэхүүн” мөнгөн шагнал, батламж, Дэлхийн зөн ОУБ-ын шилдэг шагнал.

  • “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн олон улсын үзэсгэлэн-2009” үзэсгэлэнгийн “Шилдэг бизнес инкубатор”-ын шагнал,

  • Green Globe-2022 шагнал ...
  • Шинэ амжилт