
Дэлхийн Зөн Монгол, Дэлхийн Зөн Герман ОУБ-д баярлалаа. Төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж Монгол оронд цар тахлын ид дэгдэж хүнд байсан үеийг даван туулах, сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмрээ оруулсанд. Мөн туслан гүйцэтгэгч бусад ТББ-уудаа зааж сурган, дэмжиж ажилласанд.
Та бүхнээс бид албан ёсны сургалт, зөвлөмж авахаас гадна хэрэгжилтийн явцад Европын, Дэлхийн зөн ОУБ-ын санхүү тайлагналал, менежментийн олон зүйл сурлаа.
НЭГ САЯ ЕВРО тийм ч бага мөнгө биш. Энэ бүхнийг санхүүжүүлсэн Европын холбоонд бас талархалаа илэрхийлье.
Төсөл хэрэгжсэн дүүргийн ЗДТГ-ууд, хороодын удирдлагууддаа талархал илэрхийлье.
Мөн төслийн үр шим хүртэгч нартаа, төслийн хэрэгжилтийн гол үүргийг хамтран хэрэгжүүлсэн 23 иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд, сайн дурынханд цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье. Бид бие биенээсээ суралцлаа, цаашид ч хамтран ажиллана гэдэгтээ итгэж байна.
Мөн намайг төслийг төлөөлөн илтгэл тавих боломж олгосонд баярлалаа.
Энэ удаа Европын Холбооны санхүүжилттэй нийт 3 төсөл Амжилтын Баяраа хамтран тэмдэглэлээ.
Ингээд төслийн товч мэдээллийг хүргэе.
Төсөл хэрэгжих газрууд: Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, Баян-Өлгий, Өвөрхангай аймаг
Төслийн хэрэгжих хугацаа: 18 сар (2020.11.01-2022.04.30)
Төслийн санхүүжилт: 1,000,000 евро
Санхүүжүүлэгч: Европын холбоо
Хэрэгжүүлэгч: Дэлхийн зөн Герман ОУБ, Дэлхийн зөн Монгол ОУБ
Төслийн зорилго: Монгол улс дахь Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг хязгаарлахад хувь нэмрээ оруулах, эмнэлгийн хяналтанд байгаа иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэд, эх, хүүхдийн эрүүл мэнд, өрхийн амьжиргаа, хүнсний шим тэжээлийн нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх
Зорилт 1: Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтын сөрөг нөлөөнд өртсөн зорилтот бүлгийн өрхүүдийн амьжиргааг нөхөн сэргээх, орлого нэмэгдүүлэх эх үүсвэртэй болгох
Зорилт 2: Зорилтот өрхүүд, эх, хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, ариун цэврийн үйлчилгээний суурь хэрэгцээний хүртээмжийг нэмэгдүүлэх
Зорилт 3: Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтын хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр хангах замаар эрүүл мэндийн үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэх










